Орос улс  дэлхийн зах зээлд  хүнсний бүтээгдэхүүн  нийлүүлэх талаар тэргүүлэгчдийн нэг болж магадгүй. Манай орон тэгэх бүрэн боломжтой байна. НҮБ-аас таамагласнаар 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо өнөөгийн 7-оос 9 тэрбумд хүрсэн нөхцөл хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэлээд нэмэгдүүлэхийг шаардана.

Орос улс дэлхийн хүнсний зах зээлд 2050 оноос нэлээд өмнө гол улсын нэг болж мэднэ. Энэ зорилгод хүрэхэд шаардагдах нөөцийн бааз, тариалангийн талбай, ус байгаа. Эд бүхэн манай орны хөдөө аж ахуйн асар их чадавхийг бүрдүүлж байна. Үүнийг зөв ашиглах хэрэгтэй гэж Оросын аж үйлдвэрийнхэн, үйлдвэрлэгчдийн холбооны хөдөө аж ахуйн цогцолборын дарга Иван Оболенцов хэлээд

«Бид өөрсдийгөө болон Европ, Африк, шаардлага гарвал бүр Америкийг ч тэжээх боломжтой байна.Дулаан орны жимснээс гадна бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн. Хүнсний бүтээгдэхүүний хэмжээг олон дахин нэмэгдүүлэх боломж бий. Энэ зорилгоор салбарт хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй» гэв.

 Юуны түрүүнд үйлдвэрлэгч, хэрэглэгчийн хоорондын хэлхээ холбоог зөв зохистой төлөвшүүлэх нь чухал. Зарим үед тариалангийн талбайгаас ахин боловсруулах үйлдвэрт хүрэх замд ургуулсан бүтээгдэхүүний тэн хагасыг алдаж байна .

Дотоодын тээвэрлэлтийг журамлахын хамт  дэлхийн зах зээлд гарах хэрэгтэй. Одоогоор олон улсын хүнсний зах зээлд Орос улсын байр  суурь сулхан байна. Манай орон ДХБ-д элсснээр байдал өөрчлөгдэх байх гэж «Агросистем» компанийн ерөнхий захирал Алексей Дюмулен хэлээд

«Сүүлийн 50 жилд бид дэлхийг тэжээх үйл явцаас холдож тусгаарлагдсан. Энэ нь юуны түрүүнд улс төрийн шалтгаантай. Иймээс манай орон олон улсын хүнсний хамтын нийгэмлэгт нэгдээгүй. Гэвч түүний гишүүн болох нь нэн чухал» гэв.

Энэ чиглэлээр ажил ид явагдаж байна. Евразийн хүнсний аюулгүй байдлын төвийг Москвагийн УИС-ийн сууринд байгуулсан. Төв бүс нутгийн ч олон улсын ч хэмжээнд хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх дэлхийн судалгаа шинжилгээ, боловсролын тэргүүлэх бааз болох ёстой гэж түүний захирал Сергей Киселёв тэмдэглэн хэллээ.