Өнөөдөр Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд БНЯкут улсын төслүүдийг танилцуулж эхлэнэ. Нэгэн төслийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвөд байгалийн байгууламжийн зэрэглэлээр багтаж болзошгүй «Ленскийн баганууд» байгалийн нөөцийн газарт зориулжээ. Энд Лена мөрний эргийн дагуу  багана хэлбэртэй хэлхээ хад олон км  зай эзлэж байна. Зарим «багана» 100 метр өндөр байна. Түүнээс гадна эртний хүний бууц, мөнх цэвдгийн хосгүй экосистем, эртний амьтны чулуужсан яс байгалийн нөөцийн газарт байгаа. Мөн гар урлалтын бүтээлийн үзэсгэлэн энд гарах юм. Түүнээс гадна умардын ард түмнүүдийн  түүх соёлын музейн үзмэрүүдийг үзүүлэх хийгээд якутыни «Эрэл», «Гулун» бүжгийн чуулгууд тоглоно. Мөн үндэсний хоол унднаас амсуулж сонирхуулахаар төлөвлөжээ.