Умард Солонгосын хиймэл дагуул бүхий пуужин нутаг дэвсгэрий нь дээгүүр нисвэл Япон түүнийг  устгана гэж өнөөдөр Японы БХЯ-ны тэргүүн Наоки Танака  сүрдүүлэв. Тэрээр парламентад үг хэлэхдээ энэ зорилгоор «Пэтриот» зенитийн цогцолбор болон «Ижис» онилон чиглүүж амдан сөнөөх системтэй хөлөг онгоцуудыг хэрэглэх асуудлыг одоо судлаж байна гэв. Умард Солонгосын пуужин Окинава, Тайваны хооронд байгаа японы арлуудын дээгүүр нисч болзошгүй гэж Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба санал шүүмжлэлийн явцад тэмдэглэжээ. АНУ,Япон болон өөр хэд хэдэн улс  умард солонгосын хиймэл дагуулыг хөөргөх төлөвлөгөөг шүүмжилжээ. Үнэн чанартаа  тус аппаратыг хөөргөх нэрийдлээр Пхеньян баллистик пуужингаа туршина гэж эдгээр улс үзсэн. НҮБ-ын АЗ-өөс БНАСАУ ийм пуужинг хөөргихийг хориглосон юм.