Иран улс олон улсын зургаан зуучтай хийх хэлэлцээн дээр цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхээс татгалзахгүй гэж Ираны парламентын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны тэргүүн Алаэддин Боружерди мэдэгдэв. Олон улсын зургаан зууч Иран «хүнд хохирол хүлээхээс» сэрэмжлэхийн тулд цөмийн судалгаа энх тайван зорилгоор хийх эрхтэйг  хүлээн зөвшөөрөх ёстой гэж парламентын гишүүн анхаарууллаа. Иран зургаан зуучтай хийх хэлэлцээн дээр өнөөгийн байдлыг өөрчлөх  үр дүнд хүрнэ гэж тэрээр найдаж байна. НҮБ-ын Ираны асуудлаархи тогтоолыг хүчингүй болгож, ираны асуудлыг НҮБ-ын АЗ-өөс МАГАТЭ-гийн захирлуудын зөвлөлд  буцаахыг ираны тал оролдож байна. Иран ба олон улсын зургаан зууч тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээг сэргээхээр зарчмын хувьд тохиролцсон билээ. Хэлэлцээ 4-р сард хийх бололтой. Эдүгээ талууд хэлэлцээ хаана хэдийд хийх асуудлыг зохицуулж байна. Урьд 2011 оны 1-р сард хийсэн уулзалт үр дүнд хүрсэнгүй.