Өчигдөр орой Москвад «Останкино» телевизийн төвийн дэргэд албан ёсны зөвшөөрөлгүйгээр эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахыг оролдсон 100 гаруй хүнийг саатуулсан тухай  Оросын ДХЯ-ны Москвагийн удирдах газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Сөрөг хүчний талынханы арга хэмжээ «Эсэргүүцлийн анатоми» гэдэг баримтат киног НТВ оросын төв телевизийн компаниэс үзүүлсэнтэй холбоотой байв. Зарим хүмүүс Москвад сөрөг хүчний  жагсаал цуглаанд оролцсон тул мөнгө авсан гэж киног зохиогчид батлан өгүүлсэнд «Останкино» телевизийн төвийн дэргэд эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид дүргүйцэж байна. Түүнчлэн киног зохиогчид сөрөг хүчнээс оросын эрх баригчдад тавьсан шаардлагын уг чанарыг гуйвуулсан гэж тэд зэмлэв. Саяхан Орос улсад болсон парламентын ба ерөнхийлөгчийн сонгууль улс оронд улс төрийн сөрөг хөдөлгөөнийг идэвхжүүлэв. Москва болон оросын томоохон өөр хотуудад сонгуулийн үр дүнг гуйвуулах оролдлогыг эсэргүүцсэн цуглаанд олон мянган хүн оролцлоо. «Эсэргүүцлийн анатоми» киног зохиогчид  бодит байдалд нийцэхгүй мэдээ баримтыг ашиглаж, сөрөн хүчний төлөөлөгчдийн нэр хүндийг гутаасан гэж сөрөг үзэлтэн Борис Надеждин үзэж байна. Тэрээр «Эхо Москвы» радиостанцад ярилцлага өгөхдөө НТВ телевизийн компаниос үзүүлсэн кинонд шинжээчдийн талбарт «тодорхой бус хүмүүсийг сөрөг хүчин гэснийг» мэдэгджээ.Тэрээр шудрага сонгуулийн талынханы олон нийтийн арга хэмжээнд  оролцож, улс орныхоо удирдлагыг нэг бус удаа шүүмжилж, сөрөг намын эгнээд  байсан учир «кинонд сөрөг хэмээн нэрлэсэн  хүчинд нэгдэгсдийн нэг болсон». Надеждин нэр төрөө хамгаалж НТВ телевизийн компанийн эсрэг зарга мэдүүлэв.