Apple америкийн компани зохиогчийн эрх зөрчсөн гэж хятадын хэд хэдэн зохиолч дэлхийн хамгийн том интернет дэлгүүрийг зохион байгуулагчдыг зэмлэж, зарга мэдүүлжээ. Хятадын нэрд гарсан 20 гаруй зохиолч түүний дотор авто уралдаанд оролцогч, дучин ба БНХАУ-д сонирхол их татаж буй блог хөтлөгч Хан Хань тус компаниос 50 сая юанийг нөхөхийг шаардаж байна. Бүтээлүүдий нь хууль бусаар хуулаж, App Store  хавсрагдаа  нийтлэсэн гэж тэд америкийн компанийг зэмлэн буруушааж байна. Зохиогчид 95 бүтээлий нь хууль бусаар худалдсаныг илрүүлэв. Зохиолчид ашиг сонирхолоо хамгаалахын тулд «Зохиогчдын эрхийн холбоонд» нэгдэж, Apple компанийн хууль бус ажиллагаантай тэмцэнэ. Зарга мэдүүлсэн тухай Синьхуа агентлагаас мэдээлсэн боловч чухам ямар шүүхэд хэргийг шилжүүлснийг тодруулаагүй. Энэ нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт америкийн компанийн эсрэг мэдүүлсэн анхны зарга бишээ. Apple iPad-ын талаархи эрхээ орон нутгийн Proview  компанитай маргалдан хамгаалж байна.