Өнөөдөр  Москвад Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын удирдагчид байгууллагаа хөгжүүлэх төлөвлөгөөг оролцуулан зөвлөлтээс хойшхи орон зайн интеграцийн төлөвийг хэлэлцэнэ. Орос, Белорус, Казахстан, Кыргызстан, Тажикистаны ерөнхийлөгчид болон хамтын нийгэмлэгийн дэргэд ажиглагчдын статустай Армени, Молдави, Украин улсуудын удирдагчид Евразийн эдийн засгийн  хамтын нийгэмлэгийн улс хоорондын зөвлөлийн хуралдаанд оролцоно. Энэ нь 1-р сарын нэгэнд Орос, Белорус, Казахстаны эдийн засгийн нэгдсэн орон зай төлөвшиж эхлэснээс хойшхи анхны уулзалт билээ. Хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд бүс нутгийн ирээдүйн интеграцийн үйл явцыг  тодруулах шийдвэр гаргах бололтой. Түүнчлэн хуралдаанаар  Евразийн эдийн засгийн комиссыг ажиллуулж эхлэх асуудлыг авч үзнэ. Энэ нь 2-р сарын нэгнээс Гаалийн холбоо, Эдийн засгийн нэгдсэн орон зайг байгуулсан Орос, Белорус, Казахстан  гуравын интеграцийн үйл явцыг зохицуулах улс дамнасан байгууллага юм. Дэлхийн бусад улс түүний дотор Евразийн эдийн засгийн  хамтын нийгэмлэгийн гишүүн Кыргызстан, Тажикистан хоёр улс  дээрх гурван  орны интеграцид нэгдэх боломжтой байна гэж удирдагчид нь үзсэн юм. Гэвч тэд  нэгдэх боломжийг өнөөгийн гэрээ, хууль зүйн үндсэн дээр эдийн засгийн шаардлагыг биелүүлэхтэй холбон үзэж байна.