Сирийн засгийн газрын арми сөрөг Сирийн чөлөөт арми гэгчтэй урьд шөнө Дамаскын аль-Меззе  хороололд мөргөлдсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ. Засгийн газрын хамгаалалд байгаа төрийн байгууллага, дээгүүр албан тушаалтай зүтгэлтнүүдийн өргөө болон зарим улсын элчин сайдын яам тэнд байдаг. Нүдээрээ үзсэн хүмүүсийн мэдээлснээр хоёр тал Аль-Меззед хүнд пулемётоор буудалцсан хийгээд тэнд тийрэлтэт сумууд дэлбэрчээ. Цагдаагийн хүчин тус хорооллын ойр хавийн замыг хааж, гудамжуудыг гэрэлтүүлэх цахилгааны хангамжийг түр тасалдуулав. Аль-Меззед эргүүлийн хүч нэмэгдүүлсэн байна.