Японы оршин суугчдын 80 орчим хувь ицөмийн эрчим хүчийг шатчлан  багасгахын төлөө болон ирээдүйд бүрэн татгалзахын төлөө байна. Социологийн санал асуулгын дүнгээр өнгөрсөн онд  “Фукусима-1” АЦС дээр гарсан ослын дараа цөмийн энергийн эсрэг саналтай япончуудын тоо тав дахин өсчээ. Судалгаа нь –Фукусима-1” АЦС- ын ослоос япончууд  одоо болтол айж буйг харуулжээ. Гэтэл эрх баригчдын   байдал тогтвортой байгаа гэж мэдэгдсээр байгаа аж. Япон нь дэлхийн цөмийн эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчийн нэг юм. Гэхдээ өнгөрсөн жилийн хүчтэй байгалийн сүрйлийн дараа тус улсын ихэнхи тогоонуудыг зогсоосон бөгөөд  тэдгээрт газар хөдлөлтийн доргилтын аюулгүй байдлын шалгалт хийж байгаа юм. Шинжээчид эрчим хүчний чадавхи хүрэлцээ муугаас болоод  тус улсын эдийн засаг уналтанд орж магадгүй гэж болгоомжилж байгаа юм.