НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун олон хүний амь насыг бүрэлгэсэн Сирийн нийслэл Дамаскад гарсан дэлбэрэлтүүдийг буруушаав.  Тэрээр НҮБ –ын Төв байранд тараасан мэдэгдэлдээ нас барагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.   Пан Ги Мун тус улсыг  хүчирхийллээ нэн даруй зогсоохыг уриалжээ. Бямба гаригт Дамаскад гарсан хоёр дэлбэрэлтийн улмаас энгийн голдуу 27  хүн дамь үрэгдэж, 97 хүн шархаджээ. Алан хядах ажиллагаа явуулсан хариуцлагыг эрх баричгид зэвсэглэсэн сөрг хүчнийхэнд тохож байна.  Тус улсад засгийн газрын цэргүүдийн  болон сөрөг хүчний хооронд мөргөлдөөн  жил гаруй  үргэлжилж байна. Сирийн нийслэл  Дамаскад байдал харьцангуй тайван байна.