Оросын ГЛОНАСС системийн газрын хангах станцуудыг 34 улс оронд байрлуулахаар төлөвлөж байна.  Энэ тухай “Оросын санрсын системүүд” хувьцаат компаний ерөнхий  захирал Юрий Урличич мэдэгдэв. Түүний ярьснаар, одоогийн байдлаар тус байгууллага нь хорь орчим орны нутаг дэвсгэр  дээр станцуудаа байгуулах нөөцтэй болоод байна.  Техникийн хувьд компани нь бэлэн байна гэж Урличич цохон хэлжээ. Ингэхдээ тэр ийм төрлийн станцууд нь Антарктидад   аль хэдийнээс амжилттай ажиллаж байгаа гэв.