НҮБ-ын АЗ-ийн бүх гишүүд НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны Сирийн эрх мэдлийн хүчин чармайлтыг  дэмжинэ гэж Москва үзэж байна. Энэ тухай ОХУ –ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  мэдэгдэв. Үүний өмнө Кофи Аннан Женевээс АЗ-ийн бүх гишүүдэд зориулан дүрс бичлэгийн дэглэмээр Дамаскад хийсэн айлчлалынхаа дүнгээр  хэвлэлийн бага хурал явуулсан  юм.

Тусгай төлөөлөгч галыг зогсоох тухай тохиролцоог чангатгахыг уриалав. Тэрээр АЗ-ийн зүгээс хүчтэй дэмжлэгийг  мэдэрч байгаа бөгөөд сирийн тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэмгий шийдвэрлэнэ гэж хэлэв.  Кофи Аннаны хийлдгэсэн хэвлэлийн бага хурлын дараа НҮБ –ын дэргэдэх Сирийн байнгын төлөөлөгч Баша Жафаари  АЗ -ийн гишүүдэд   Дамаск  эрх мэдлийн үйл ажиллагааны  амжилтанд сонирхолтой буйг батлан хэлэв. Гэхдээ өрнөдийн зарим ХМХ –үүд Кофи Аннаны хүчин чармайлтыг өөрөөр үнэлж байна.  Америкийн  CNN телевизийн компани   яриа хэлэлцээ нь ямарч үр дүгүй болсон гэж шуурхайлан мэдээлжээ.  НҮБ-ын тусгай төлөөлөгчийн эрх мэдэл талаар өнгөрсөн тухай сирийн радикал сөрөг хүчин мэдэгдсэн нь Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын  урамыг илт хугаллаа: «Кофи Аннаны Дамаскд     эхний айлчлал хийснээс  хойш хоёр хоногийн дараа  Сирийн үндэсний зөвлөл- сөрөг хүчнийхний төлөөлөгчид эрх мэдэл нуран унасан гэж мэдэгдсэн нь их сонин байсан юм. Энэ бол маш хариуцлагагүй зүйл. Кофи Аннантай бид өдөр бүр хамт ажилладаг, бид  эрх мэдлийг сирийн удирдлагатай хамтран ажиллахтай  холбоотой  эрч хүчийг байнга  илгээж байна» гэж хэлсэн.

НҮБ –ын АЗ –ийн бүх гишүүд Кофи Аннаны эрх мэдлийн хүчин чармайлтыг дэмжинэ гэдэгт Москва найдаж байна гэж Сергей Лавров мэдэгдэв: «Бид төдийгүй Хятиад улс ч гэсэн Дамаска руу Кофи Аннаны эрх мэдэлтэй  хамтран ажиллах нь ашигтай гэж дохио илгээх ёстой юм. АЗ-ийн бусад гишүүнүүд сөрөг хүчнээс байдлыг хурцатган,  өдөөхгүй байхыг  шаардахын нэгэн адил Кофи Аннантай бүрэн дүүрэн хамтран ажиллаж, тэдэнд тавьсан  саналуудад санаачлагатай хандахыг шаардах ёстой  юм» гэж хэлсэн.  

Оросын тал Сирийн удирдлагуудын олон шийдвэрүүдтэй санал нэгдэхгүй байгаа, гэхдээ сирийн дотоод улстөрийн процессийг  эхлүүлэхийн төлөө бүгдийг  хийнэ.  Энэ тухай Сергей Лавров бямба гаригт “Россия-1” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн юм. Сайд нэмж хэлэхдээ,  ойрын үед Орос улсад сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийн бүлэг  ирнэ гэв. 3-р сарын 18 -нд  Сири рүү хямралыг зохицуулах зөвлөгөө эхлүүлэх   НҮБ-ын  техникийн эрх мэдлийн төлөөлөгчид  мордоно.

Нөгөөтэйгүүр, сүүлийн өдрүүдэд Сирид сөрөг хүчнийхэн болон засгийн газрын талынхны хооронд шинэ мөргөлдөөнүүд  гарч байна. Харин бямба гаригт алан хядагчид сирийн нийслэлийн хамгийн шигүүн хүн амтай газруудад хоёр том дэлбэрэлт зохион байгуулжээ.  Алан  хядагчдын минжүүлсэн автомашины нэг нь  хоёр өдрийн өмнө ерөнхийлөгч Башар Асадыг дэмжсэн цуглаан болсон газраас холгүй  дэлбэрчээ. Ийм маягийн жагсаалууд нь тус улсад эмх замбараагүй байдал гарснаас нэг жил болсонтой холбогдон Сирийн нилээд хэдэн хотдуудад явагдсан  юм. Персийн булангийн  Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн орнууд   энэхүү өдрийг Дамаскаас элчин сайдаа  татаж авснаар хариу барив. Энэ тухай Олон улс судлалын хүрээлэнгийн Соёл иргэншлийн түншлэлийн төвийн захирал Вениамин Поповын бодлыг хүргэе: «Энэхүү алхам нь байдлыг зохицуулж яавч чадахгуй.  Тэд  юуг хүсээд байгаа юм бэ? Цаашид  мөргөлдөөнийг улам  даймжирхыг үү, аль эсвэл жинхэн зохицуулалт  хийхийг үү? Бид Асадын дэглэмийг хамгаалахгуй. Бид сирийн иргэд өөрсдөө тэднийг хэн удирдах ёстой вэ гэдгийг шийдэх ёстой гэж үзэж байна. Удахгуй Сирид  сонгууль болно, хэрвээ ерөнхийлөгчөөр өөр ерөнхийлөгч сонгогдох юм бол, тэр засгийг барина. Гэхдээ сирийн иргэдэд гаднаас сонголт хийхийг тулгах хэрэггүй юм» гэж хэлсэн.

Нөгөөтэйгүүр, Дамаск нь эрх баригчдад эсэргүүцэл  үзүүлэхгүй, зэвсэггүй сөрөг хүчнийхэнтэй  яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Энэ тухай тус улсын НҮБ-дахь байнгын төлөөлөгч Башар Жаафари RT  телевизийн сувгийн   араб хэлний  “Русия аль –Яум” телевизд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний ярьснаар, энхийн сөрөг хүчнийг   гэмт хэрэг, хорлон сүйтгэх ажиллагаа зохион явуулдаг, дотоодод аллага үйлддэг  гэмт хэргийн зэвсэгт  бүлгэмүүдтийг нарийн ялгаж үзэх ёстой аж. Чухамдаа гэмт хэргийн үйл ажиллагаа нь тэднийг хуулийн гадуур болгожээ. Харин улс-төрийн сөрөг хүчнийхэнтэй  засгийн газар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж байнгын төлөөлөгч цохон тэмдэглэв.