Орос улсад эдийн засгийн өсөлтийн шинэ  загвар болон нийгмийн шинэ бодлого шаардлагатай байна. Бүр юм орчин үеийн  эдийн засгийн салбарыг болон хүн амын илүүтэй бүтээлч хэгсгийг   дэмжихэд чиглэгдсэн байх ёстой юм. Ийм утгатай дүгнэлтийг   “Стратеги -2020” илтгэлийн  шинэ  редакцийг дүгнэсэн оросын шинжээчид хийжээ. Стратеги-2020” шинэ хэвлэлийг  энэ долоо хоногт мэргэжлийн  яамдуудад хэлэлцэж эхэлсэн юм. Одоогоор Эдийн засгийн хөгжлийн яамны хариу үйлдэл л тодорхой олоод байна.  Эльвира Набиулина шинжээчдийн үндсэн саналуудыг  дэмжсэн  бөгөөд зарим хэсгүүдийн боловсруулалт дутуу байна гэдгийг тэмдэглэв. Энэхүү баримт бичиг нь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа байгуулагдах  шинэ засгийн газрын гол чиглүүлэгч болох ёстой юм.

“Стратеги-2020 ” нилээд өөрчлөглөв. Яагаад гэвэл түүний анхны хувилбар дэлхийн санхүүгийн хямрал эхлэхээс өмнө хийгдсэн юм гэж улс-төр судлаач Борис Межуев “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийнхүү сануулсан юм: «”Стратеги-2020” –ийн анхны хувилбар 2008 оны хямралаас өмнө байсан юм. Чухамдаа  эндээс нефтийн өндөр үнэ болон улсын идэвхи зүтгэлээр  бусад  салбаруудыни хөгжлийн хангана гэх өөдрөг үзэл  үүдэлтэй юм.  Одоогийн байдлаар Орос улс урьдын хуучирхаг үзэл болон уламжлалт ардчилсан замдаа эргэн орох нь» гэж хэлсэн.

Шинжээчдийн үзэж байгаагаар,     төрийн эдийн засгийн салбарт хийх  гол алхам бол төр өөрөө энэ салбарт оролцоогоо багасгах шаардлагатай байна.  Үүний тулд улсын томоохон компаниудыг  бүрэн хувьчлах юм уу, төрийн оролцооны хувийг хяналтын багцны түвшинд аваачих.Өчүүрэн хэсгийг хувьчлахад л тэр нь үйлдвэрлэлийн загварчлалыг урамшуулах болно гэж Эрчим хүчний болон санхүүгийн  хүрээлэнгийн шинжээч  Марсель Салихов үзэж байна: «Багавтар хувийн үнэт цаас эзэмшигчдийн зүгээс дарамт шахалт гарна.  Яагаад гэвэл, тэд хамтран эзэмшигчид,  тэд нь компаний байдалд нөлөөлөх  маш хүчтэй хөшүүрэгтэй. Тэд аль болох илүү үр ашигтай ажиллаж, их ашиг авахыг хүснэ» гэж тэр хэллээ. Бүхэлдээ оросын эдийн засаг  нь  одоогийн байдлаа хадгалж үлдэхийн тулд хийгээд цаашид жилд 5 % багагүй нэмэгдэхийн тулд  илүү хөгжих хэрэгтэй юм. Санхүүгийн хямралын дараа дэлхийн өөрчлөгдсөн, нефтийн үнэ өсч байхад оросын эдийн засаг  тйим хурдан өсч чадахгүй байна. Шаардагдаж буй өсөлтийг шинэтгэл  хангаж чадах бөгөөд тэрийг  өндөр мэргэжилтэй иргэд бий болгоно. Тиймээс нийгмийн бодлогын хандлагуудыг дахин харах шаардлагатай  юм. Үүнд зөвхөн  хүн амын эмзэг бүлгийн сонирхолуудыг төдийгүй, мэргэжилтэнүүдийн сонирхолыг ч  нэгэн адил  тооцох ёстой юм.

Шинжээчдийн хийсэн гол дүгнэлт бол : эдгээр зорилтуудад зөвхөн улс-төрийн  шинэчлэлүүдийг хийснээр хүрэа юм. Эрх баригчдын хийсэн өөрчлөлтүүдээр янз бүрийн чиглэлтэй намын тоо  өсөх төлөвтэй аж. Энэ нь  бүх түвшний  сонгуульд эргэн орж байгаагийн дотор хот, бүс нутгийн  (тухайлбал, засаг даргыг томилохыг больж, урьдын адил  сонгоно) сонгуулиуд юм. 

Орос улсад зүгээр нэг  өсөлт бус, харин эдийн засгийн чанартай өсөлт нэн  шаардагдаж байна. Чухамдаа “Стратеги-2020”  үүнийг хангах ёстой юм.