Тагнуулын мэдээлэл цуглуулахад ашиглах   нисэгчгүй шинэ онгоцны загвар  бүтээсэн   тухайгаа  Ираны инженерүүд зарлав. Энэ тухай ЭФЭ агентлаг бямба гаригт  уламжлав. “Эрвээхэй” нэртэй онгоцыг ираны инженерүүд гадаадын туслалцаагүй бүтээжээ. Онгоц баазаас 50 км зайны радиусанд ажиллах чадвартай аж. Уг төхөөрөмж нь 5  мянга хүртэл метрийн өндөрт гарч чадах юм. Нислэгийн хугацаа нь  3,5 цаг. Нисэгчгүй онгоцнд цахим камер суулгажээ. Нисэх төхөөрөмжийн зохион бүтээгчид, энэхүү аппаратыг  хил дээр хяналт хийхэд болон  зам, нефтийн хоолойг  хянахад хийгээд 8  хүртэлх кг  жинтэй ачаа тээвэрлэхэд ашиглаж болно гэж онцлон тэмдэглэв.