Америкийн ганц биш бүр хэд хэдэн цэргийн албан хаагч 3-р сарын 11-нд Кандагар мужид энгийн номхон оршин суугчдыг буудан хөнөөхэд оролцсон. Аллагыг урьдаас  төлөвлөж, санаатайгаар үйлдсэн гэж Афганистаны зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Шир Мохаммад Карими мэдэгдлээ. Афганистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар энгийн 16 иргэнийг алаж, бас 7 хүнийг шархдуулсан тосгодод төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж очсон тухай жанжин штабын дарга өчигдөр Кабулд хийсэн уулзалт дээр мэдээллээ. Түүний хэлснээр бол  Кандагар муж дахь АНУ-ын командлалд нэг бус удаа хандан НАТО-гийн мэлээлсэнчилэн  афганистаны энгийн номхон оршин суугчдыг ганцаараа алсан түрүүчтэй өөрийг нь уулзуулах хүсэлт тавьжээ. Гэвч уулзуулахаас эрс татгалзсан байна. Ганц цэрэг биш  цэргийн бүлэг  дур зоргоор авирлассан гэсэн дүгнэлт  Панжваид ажилласан маш олон комиссийн гишүүд   хийсэн гэж ерөнхийлөгч Карзай мэдэгджээ.