«Улс төрийн шинэтгэл Хятадад шаардагдаж байна.Тэгэхгүй бол «соёлын хувьсгалын» эмгэнэлт хэрэг явдал давтагдана» гэсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябаогийн мэдэгдлийг дэлхийн хэвлэл сенсаци хэмээн үзжээ. Тэрээр БХАТХ-ын чуулган дуссаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдлээ.

1965 онд Мао Зэдун соёлын их хувьсгалыг өөрөөр сэтгэгчдийг зайлуулах кампанит ажиллагааны хувьд Хятадад зарласан билээ. Үүний уршгаар сэтгэн боддог удирдагчид ба сэхээтнүүдийн нэлээд их хэсгийг устгажээ. Улс  орон олон жилийн  улс төр,эдийн засгийн хямралт байдалд оров.

Вэнь Зябао хэлсэн үгэндээ зах зээлийн эдийн засаг хөгжих тусам шинэ шинэ асуудал тулгарсныг тэмдэглэжээ. Тухайлбал эд хөрөнгийн шудрага бус хуварь, авилгал зэрэг асуудлал тэдгээрийн дотор байна. «Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд  эдийн засгийн төдийгүй улс төрийн системийн шинэтгэл явуулах хэрэгтэй» гэж итгэлтэй үзэж байгаагаа Хятадын ерөнхий сайд онцлов.

Вэнь Зябао ХКН-ын их хурлын дараа төр засаг, намын албан тушаалуудаа орхих явдал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сонирхолыг түүний хэлсэн үгэнд татсан нэгэн шадтгаан юм. Их хурал энэ намар болно. Тус суржин мэдэгдэл засгийн эрхийг уламжлахтай холбоотой байх гэж улс төр судлаач Денис Тюрин хэлээд

«Хятадад улс төрийн шинэтгэл зайлшгүй чухал гэж Вэнь Зябаогийн хэлсний ач холбогдолыг хэтрүүлэх хэрэггүй. Тэрээр Хятадад улс төрийн ургальч үзэлт шинэ маягийн системийг төлөвшүүлэх зорилготой зөөлөн шинэтгэл тууштай явуулахыг улс орныхоо шинэ удирдлагад захиж байгаа бололтой. Одоо шинэ залуу үеийнхэн бий болсныг хятадын удирдагчид хараж байна. Тэд  өндөр орлоготой  болон Интернет, гадаадын нийтлэлийг сонирхдог залуучууд юм. Ийм нөхцөлд Хятадын дотоодын хөгжил улс төрийн байгуулалыг зөөлрүүлэхийг шаардаж байна» гэв.

Тэгтэл ерөнхий сайдын хэлсэн үгнээс анхны дүгнэлт хийгээд байна. Бо Силайг томоохон Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас огцоруулав. Түүнийг КН-ын уламжлалын жигүүрийн удирдангчийн нэг гэж үздэг.

Хэт либералчлах үйл явц улс оронд хөнөөлт үр дагвартай болно гэж мөн чиглэлийг баримтлагчид үзэж байна. Нийгмийн давхрагуудын ялгаа гаарч байгаа нөхцөлд зүүний үзэл суртал шаардагдсаар байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин хэлээд

«Эдүгээ Хятадад хөрөнгөтний либерал үзэл  аюул учруулж мэднэ хэмээн үзэж байгаа шинэ зүүний том бүлэг  хятадын намын элит ер нь эрх баригч ангийн дотор байгаа. Шинэ зүүний үзэлтнүүд  олон нийтийн эсэргүүцэл ялангуяа хөдөө өрнөсөн тэмцэл хөдөлгөөнд анхаарлыг хандуулж байна. Зүүний хүчин социализм, капитализмын «нийлэгт» социализмд тулгуурлаж байна гэв.

 ХКН-ын ХУ111 их хурлын бэлтгэл улс төрийн нэлээд хурц улирал болож хувирна.Эцэст цаашдаа Хятадад шинэтгэл ямар замаар хөгжихийг тодорхойлоно  гэж профессор Лузянин үзэж байна.