Орос улсын эсэргүүцлийн хөдөлгөөн улам бүтээлч шинж чанартай болж байна. Гудамжны эсэргүүцэлүүд нь  иргэний байр сууриа илэрхийлэх хэлбэрээ халж, одоо сөрөг хүчин эрх баригчид руу нөлөөлөх хэлбэртээ ороод байна.  Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бий болсон улс-төрийн тулаанаас хойш  шинжээчид мэтгэлцэцгээн:  эсэргүүцлийн мөн чанарыг шинжлэн судлахыг оролдож байна.

 ”Шудрага  сонгуулийн төлөө” уриа нь оросын хотуудын гудамж, талбайнуудад өнгөрсөн оны сүүлээр, парламентын сонгуулийн  дараа гарч ирсэн юм. Эрх баригчдыг сонгуулийн дүнг  хуурамчаар гаргасан гэж буруу өгч  байсан сөрөг  хүчин тэр үеэс эхлэн аажмаар ерөнхийлөгчийн  сонгуулийн дүнгийн  шүүмжлэлд шилжин орсон юм. Энэхүү хөдөлгөөн нь үндсэндээ Москва, Санкт-Петербүрг болон нилээд хэдэн томоохон  хотуудад төвлөрч байв. Гэтэл хэрэв 12-р сард болсон Москвагийн арга хэмжээнд сэтгэл дундуур 100 мянга хүртэл тооны хүн оролцож байсан бол, 3-р сарын 10- нд явагдсан  сүүлийн цуглаанд 25 мянган хүн оролцжээ. 

Ийм тоо баримтуудыг цуглааныг зохион байгуулагчид  өгч байсан боловч, албан ёсны тоогоор хамаагүй доогуур байсан юм. Гэсэн хэдий ч статистикийн мэдээ нь улстөр судлаачдад эсэргүүцлийн хөдөлгөөний уналтын тухай үндэслэл өгчээ. Сөрөг хүчнийхний  санаа сэтгэлийн энэхүү өөрчлөлтийн учир шалтгаан нь  тодорхой юм гэж элит судалгааны төвийн тэргүүн Ольга Крыштановская “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд «Гудамж, талбайн эсэргүүцлийн идэвхийн нэг шалтгаан бол сонгууль байсан юм. Энэ бол санал хураалтын үр дүн. Гэхдээ сонгуулиуд болж өнгөрсөн, харин шалтгаан болон бусад тулгамдсан асуудлууд хэвээр  үлдсэн.Тиймээс хүмүүс зүгээр нэг тайвширч, өмнөх байдалдаа буцаж орно гэдэг бол дэндүү хөнгөн хийсвэр бодол.Хүмүүс  улсыг илүү  ардчилсан, илүү ил тод, цэвэр тунгалаг байгаасай гэж хүсч байна» гэв.

Эхнээсээ аваад л эсэргүүцлийн цуглаан нь тодорхой нийгмийн бүлгүүдийг хөндөж байсан. Арга хэмжээнд  оролцогчдын нэг  сэтгүүлч  Артем Саблин хэлэхдээ

«Жагсагчдын 6-с илүү хувь нь дээд боловсролтой, тэдний 8 хувь нь хоёр дээд боловсролтой.  Энэ нь жагсагчдын нийгмийн бүтцийг хэлж байна, үүнээс үзэхэд оюуны хөдөлмөр эрхлэгчид байгаа биз. Томоохон хотуудад “дундаж анги” гэх давхарга  өсч байна. Тэд яаж мөнгө олох вэ гэж бодохын зэрэгцээ өөрийн иргэний болон улс-төрийн эрхийнхээ талаар эргэцүүллийг  хийж байна. Хүмүүс гудамжинд гарч эхэлснээр, ямар нэгэн хүчийг мэдэрч эхлээд байна» гэлээ.

Гэхдээ өнөөдрийн байдлаар улс-төрийн эрх чөлөө болон ардчиллын тухай урианд  татагдан ирсэн хүмүүс барьц алдаж эхэлж байна. “Оюунлаг дундаж анги” цуглаан жагсаалын үеэр сөрөг хүчинд тодорхой  хөтөлбөр үгүй, нэгдэл үгүй гэдгийг ойлгожээ. Үүнтэй адил тэдэнд удирдагч ч алга.

Магадгүй, сөрөг хүчинд нэгдмэл байх гэж тэмүүлэх хэрэг ч үгүй биз. Цуглаанд оролцогчдын ихэнх “нэг хэсэг хүмүүсийг харсаар байгаад” уйдаж ядарч байна гэж ярьж байсан. Улс-төрийн өнгө будгийг олон янз болгохыг жагсагчид ч шаардаж байсан юм. Орос улсад улс-төрийн шинэчлэл аль эрт эхэлсэн.  Магадгүй, сөрөг хүчнийхэн  тэмцээгүй бол одоог хүртэл  бэлтгэж л байх байсан болов уу. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Дмитрий Медведев багц  хуулийн төсөл өргөн барьсныг  Төрийн думд  хэлэлцэж байна.

Энэ үеэр  Хууль зүйн яаманд ээлжит урт дараалал үүсчээ. 2013 оны 1-р сарын 1нээс  намуудыг шинэ дүрмээр бүртгэнэ / өмнө нь 40 мянга байсан босго 500 хүртэл буурсан юм/. Гэтэл одоогийн байдлаар 68 байгуулага  баримт бичгээ ирүүлээд байна. Төр  нийгэмтэй улс-төрийн шинэ нөхцөлд яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ харуулсан юм.