Оросын «Ярс» гэдэг пуужингийн цоо шинэ цогцолборыг туршив. Мөн туршилт анх удаа өвлийн нөхцөлд Ивановын мужийн туршилтын талбарт хийгдсэн байна. «Ярс» цогцолбор 11 мянган км зайтай байг сөнөөж чадна. Цогцолборын харвах пуужинг дайсны радар мэдрэхгүй. Пуужин бүр нь цөмийн хэд хэдэн цэнэгтэй. Хэтдээ «Ярс» «Тополь» пуужингийн цогцолброртой хамт оросын стратегийн пуужингийн цэргийн үндэс суурь болох юм.