Сирийн байдал зохисгүй замаар хөгжиж даамжрах нь Ираны эргэн тойрны байдалд нөлөөлж мэднэ гэж Москва сэтгэл түгшин үзэж байгааг  өнөөдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Сирид сөрөг ажиллагаа милитарист шинжтэй болсныг тэрээр харамсан тэмдэглэв. Зэвсэг худалдан авах болон Башар Асадын засгийн газартай цаашид тэмцэхэд хөрөнгө цуглуулах «цэргийн жигүүрийг» байгуулах тухай Сирийн үндэсний зөвлөл зарлан мэдээлэв. Лавров Сирийн удирдлага ба сөрөг хүчинд хандан НУБ, Арабын улсуудын холбооны онц эрхт телеелегч Кофи Аннаны Сирийг хямралт байдлаас  гаргах хандлагыг дэмжихийг дахин уриалав. Сайдын хэлснээр бол Орос улс нийт сирийн яриа хэлэлцээний хүрээнд ямар ч тохиролцоог дэмжинэ. Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид удахгүй Москвад айлчлах тухай сайд мэдээллээ. Сирийн үндэсний зөвлөлийн удирдагч Бурхан Гальюн өнгөрсөн оны 11-р сард Орос улсад айлчилсан билээ.