Өнгөрсөн онд гадаадын жуулчдыг оролцуулан Орос улсад нийт 34 сая хүн аялсан байна. Энэ тоог хоёр дахин нэмэгдүүлж болно гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллага үзэж байна. Энэ зорилгоор оросын бренд болон онцгой боломжтой бүс нутгуудыг дэлхийн аялал жуулчлалын зах зээлд илүү идэвхтхй гаргаж, урагш ахиулах хэрэгтэй. Түүнээс гадна аялал жуулчлалын бизнесийн зар суртчилгааны төсвийг эрс нэмэгдүүлвэл зохино. Одоогоор мөн төсөв Турк, Грек, Кипр зэрэг улсуудынхаас нэлээд бага байна.

Олон улсын үзэсгэлэнгүүд энэ зорилтыг биелүүлэхэд туслаж байна. Дэлхийн аялал жуулчлалын бизнесийн хүрээний тэмдэглэлтэй үйл явдал болох «Интурмаркет-2012» үзэсгэлэн 3-р сарын 17-20-нд Москвад ажиллана. 1300 пүүс компанийн төлөөлөгчид оролцоно. Дэлхийн 30 гадаад улсын 150 пүүс компани түүний дотор АНУ, Норвеги, Турк, Грек, Болгар түүнчлэн Монгол, Доминиан зэрэг улсын төлөөлөгчид оролцож байна.

Орос улс  танин мэдэх ба боловсрол, эмнэлэг, хөдөө аж ахуй, адал явдлын  аялал жуулчлалын  хосгүй боломжтэй байна. Гэвч оросын олонхи  бүс нутгийг зохих ёсоор сурталчлахгүй байна. Иймээс тэдгээрийг хүмүүс бараг мэдэхгүй байна. Харин дэлхийд аялал жуулчлал орлогын хэмжээгээр нефть хийн олборлолт, машины аж үйлдвэрийн дараа орж, 3-р байр эзлэж байна. Орос улс энэ талаар асар их нөөц боломжтой. Энэ удаа үзэсгэлэн «Орост амрах цаг боллоо» гэсэн уриан дор явагдаж байна.

Оросын бараг бүх ялангуяа төв бүс нутгуудын төлөөлөгчид «Интурмаркет» үзэсгэлэнд оролцож байна. Холбооны аялал жуулчлалын агентлагийн дэд дарга Григорий Саришвили хэлэхдээ

 «Оросын эртний хотуудыг нэгтгэсэн Алтан цагаригийн дэд бүтцийн хөгжил аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн нэг хэсэг болсон. Гэвч бидний зорилт бусад объектыг хөгжүүлэхэд бас оршино. Москва, Петербург, Сочи, Алтан цагриг гээд л  гадаадынхан Оросыг төсөөлж байна. Харин тийм байх ёсгүй. Иймээс Хойд Кавказ, Байгал, Алтай хязгаарын болон улс орныхоо дорнод бүс нутгийн амралт сувиллын газруудыг идэвхтэй хөгжүүлж байна. Манай дорнодын  их хөрш Хятад улсаас олон жуулчин ирнэ гэж найдаж байна. Энэ онд Оросын аялал жуулчлалын жил Хятадад, ирэх онд Хятадын аялал жуулчлалын жил Орост тус тус болно» гэв.

Гадаадынхан оросын амьдралыг дотроос нь харахыг хүсдэг гэж Оросын аялал жуулчлалын агентлагийн төлөөлөгч Олег Мосеев тэмдэглэн хэлээд «Гадаадын олон зочин том зочид буудалд биш, хэн нэгний гэрт байрлах дуртай. Энэ туршлага Европт өргөн дэлгэрсэн. Тэгснээр гадаадын иргэн мөнгө хөрөнгөө хэмнэж төдийгүй үндэсний ахуйн байдалтай шууд танилцана. Тэр тусмаа Орос бол олон үндэстний орон юм. Тухайлбал Краснодар хязгаар, Сибирь, Оросын төв бүс нутгийн ахуйн байдал өөр өөр байна. Бүх бүс өөрийн онцлогтой» гэв.

Эдүгээ бага, дунд бизнес  хувийн жижиг зочид буудлыг байгуулахыг их сонирхож байна.Үүний ачаар  ажлын олон мянган орон тоо бий болж байна.