Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас Бо Силайг огцруулсан явдал түүний  эсвэл ХКН-ын зүүний жигүүрийн ялагдал уу? гэсэн асуудлыг хятадын ба гадаадын шинжээчид Чунцин хотын удирдлагад  халаа сэлгээ хийсэнд дүн шинжилгээ хийн эргэцүүлэн бодож байна.

Социалист үнэ цэнэт зүйлийг зах зээлийн шинэтгэлтэй нийцүүлэн хослуулахыг оролдож байсан Бо Силайг Хятадын шинэ зүүний үзэлтнүүдийн удирдагч хэмээн  үзэж байлаа. «Чунцины загвар» гэгдсэн түүний туршилтуудыг зах зээлийн либерал үзэл санаанд тулгуурлсан «гуандуны загвар» гэгчийн өөдөөс сөргүүлэн тавьж байсан юм.

Бо Силайн бодлого бол нэгэн том хотын хэмжээнд онолын хийсвэр үзэл санааг нэвтрүүлэх гэсэн оролдлого төдий биш гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр авилгал, түшмэдийн завхрал, ёс суртахууны уналт, шинэтгэлийн жилүүдэд гаарсан баян, ядуу хүмүүсийн хоорондын эрс ялгаа зэрэг нийт олны сэтгэл хөдөлгөж буй бодит асуудлуудыг шийдвэрлэхийг оролдосноороо нэр хүндтэй болсон юм.

Гэвч өнөөгийн асуудлуудыг хуучин арга барилаар шийдвэрлэхийг оролдсон гэж ажиглагчид тэмдэглэв. Тухайлбал Чунцинд  хахууль авсан түшмэд ба мафитай  хууль бус арга барилаар тэмцэж байсныг нотлон харуулсан цөөнгүй баримт байгаа. Түүнчлэн «улааны дуу дуулцгааж» олон нитийн ёс суртахууныг бэхжүүлэх нь эргэлзээтэй. Нийгэм Мао Зэдуны үеийнхээс огт өөр болсон. Интернет, даярчлалын нөхцөлд амьдарч дассан хятадууд цаг үеийг ухруулах гэсэн оролдлогыг няцаах нь мэдээжийн хэрэг.

Гэсэн ч нийгмийн зөрчил гаарсан нөхцөлд зүүний үзэл суртал шаардагдсаар байна. Энэ нь засгийн эрхийг 5 дахь үеийн удирдагчдад залгамжлуулах үйл явцад нөлөөлж мэднэ гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал профессор Сергей Лузянин үзэж байна.

«Хятадад өнөөгийн хөрөнгөтний либерал үзэл улс оронд аюул учруулж мэднэ хэмээн үздэг шинэ зүүний томоохон бүлэг хятадын намын элит ер нь эрх баригч ангийн дотор байгаа. Шинэ зүүний үзэлтнүүд нийгмийн эсэргүүцэл ялангуая хөдөө газрын асуудлаар тэмцэл хөдөлгөөн өрнөсэнд болон эдийн засгийн өсөлтийн хурдац буурч болзошгүйтэй холбоотой нийт олны санаа бодолд анхаарал хандуулж байна. Тэд зохисгүй хандлагыг либерал үзэлтнүүдийн үйл ажиллагаатай холбон үздэг. Либерал бодлого гүйцэж эцэслэсэн гэж шинэ  зүүнийхэн үзэж байна. Тэд социализм, капитализмын «нийлэгт» социализмд л тулгуурлаж байна» гэж Сергей Лузянин тэмдэглэлээ.

Одоо Бо Силайг огцоруулсан нь Хятадын хөгжлийн хоёр замыг дэмжигчдийн сөргөлдөөнийг эцэслүүлэх байтугай улс төрийн нэлээд хурц улиралын эхлэл болно. Мөн улирал  хятадын улс төрийн удирлагад сэлгээ хийх үйл явцыг нээх ХКН-ын ХУ111 их хурлыг бэлтгэх уриан дор явагдана. Мэдээжээр «5 дахь үеийн удирдагчид» улс орноо чухам ямар замаар замнуулах асуудлаар санал шүүмжлэл өрнөх юм. Ямар ямар сэдвийг авч үзэж хэлэлцэх нь тодорхой байна. Социализм буюу капитализм давамгайлах уу?   Чунциныг  шилжүүлэхийг Бо Силайн  оролдсон 3 дахь зам гэгч байна уу?

Бо Силайг огцоруулсны дараагаар зүүний чиглэлийн хэд хэдэн Интернет сайт, тухайлбал «Ул гүйцэлдэх бодол» сайтын ажиллагааг түр зогсоосон нь үзэл суртлын тэмцэл хурцдахыг харуулж байна. Энэ нь Бо Силайн талынханы сэтгэл их хөдлөхөөс сэрэмжлэх түр зуурын арга хэмжээ байж болзошгүй. Зүүний үзэлтнүүдийн дуу хоолой сонсогдох нь дамжиггүй. Улс төрийн либералчлах бодлогын тухай ярихынхаа хамт төр засгийг дайран өдөөхгүй байгаа үзэл суртлын чиглэлийг дарах нь  зүйд нийцэхгүй хэрэг гэж профессор Сергей Лузянин хэлээд  

«Шинэ зүүнийхэн одоо Хятадад хэрэгтэй. Энэ нь улс төрийн системийн тэнцүү бүтэцэд нийцэх системийн хүчин зүйл билээ. Бо Силай ба түүний талынхан тэргүүлэх нь Дэн Сяопины шинэтгэлийн стратеги зогсоно гэсэн үг. Өөрөөр хэлвэл шинэ зүүний үзэл хэрэгтэй.Нөгөө талаас зүүний үзэл суртал давамгайлвал өнөөгийн тэнцүү чиг бодлогод заналхийлж мэднэ» гэв.

Бо Силайг ямар ч шалтгаанаар огцоруулсан ч энэ нь  зүүний хүчнийг улс төрийн тэргүүлэх хүчин болгож хувиргахаас сэрэмжлэх оролдлого мөн. Бо Силайн сэхүүн санаархал ба зүүний үзэл санаа одоо шаарлдагдсаныг харгалзвал давамгайлах боломжтой байсан. Барууны хүчин багагүй нөөцтэй учраас ухрахгүй. Иймээс удирдагчид солигдох хүнд түвэгтэй үед намын эв нэгдэлд аюул учирч мэднэ.

БНХАУ-ын дэд дарга, Намын дээд сургуулийн захирал Си Зиньпиний эв нэгдлийн асуудалд гойд анхаарал тавьсан өгүүллэгийг баасан гаригт «Цюши» сэтгүүлд нийтлүүлсэн нь тэмдэглүүштэй. Хятадын ирээдүйн удирдагчийн бичснээр «намын эв нэгдлийг ухамсартай дэмжиж, намд хохирол учруулж бутаргаж мэдэх бүх ажил явуулгатай шийдвэртэй тэмцэх хэрэгтэй».Си Зиньпиний өгүүллэг  саяхан БХАТХ-ын гудамд Чунцины амжилтын тухай ярьж байсан Бо Силайг огцоруулсан шалтгааны тайлбар биш боловч Хятадад өрнөж байгаа намын дотоод тэмцлийн уг чанар, шалтгааныг ойлгоход маш чухал байна.