Хятадын  хамгийн нэртэй “Вейбо” нийгмийн сүлжээний  нууц нэртэй хэрэглэгчид  3-р сарын 17-оос эхлэн бичил  блогуудад  нийтлэлээ тавих боломжгүй  болсон  тухай бээжингийн эрх баригчид   тогтоов.  Захиргаанаас 12-р  сарын 16-нд тус бичил блогуудын үйлчилгээг зохицуулах талаар нилээд хэдэн дүрмүүдийг гаргасан юм. Эдгээр заалтуудтай холбогдуулан өөрийн мэдээллүүдийг нийтлэх эрх авахын тулд хэрэглэгчид сервисийн захиргаанд хандан өөрийн бодит нэр болон иргэний үнэмлэхний дугаараа мэдүүлэх  ёстой аж.  Шинээр элссэн хэрэглэгчид нь бүртгүүлэхдээ үүнийг хийх ёстой, харин блогчдын хувьд бол хувь хүнийг тогтоох гурван сар шаардагдах юм. Шинэ дүрмүүдийн зорилго нь эрх баригчдын  үзэж байгаагаар, цуу яриа гарах болон хуурамч мэдээллүүдийг тараахыг таслан зогсоож буй аж. Түүнчлэн, Бээжингээс гадна ийм маягийн бүртгэлүүдийг Шанхай, Гуачжоу, Шэнжэньд явуулж байна.