Хятадын нийслэлийг бүрхээд байгаа их манангаас болж Бэээжингийн “Шоуду” онгоцны буудалд 200 гаруй нислэг цуцлагдаад  байна гэж орон нутгийн онгоцны буудлын  захиргаа мэдэгджээ. Орон нутгийн цагаар өглөөний 09:00 “Шоуду” гийн орчимд манангийн үзэгдэлт 200 метрээс бага байв.  Бээжингийн онгоцны  буудлын 109 нислэг цуцлагдсаны дотор олон улсын нислэгүүд байв. 94 нислэгийг хойшлоод байгаа бөгөөд тэдгээрийн 19 нь олон улсынх аж. Тухайлбал, Москва, Якутск, Красноярск, Новосибирскийн нислэгүүд  хэдэн цагаар хойшдогдоод байна.