“Аль-Каидын толгойлогч Айман аль-Завахири Пакистаны оршин суугчдыг “арабын хаварт” нэгдэж, өөрсдийн засгийн газрыг  огцруулахыг уриалжээ. Алан хядагчийн холбогдох уриалга нь экстремист интернэт сайтнуудад гарсан тухай CNN телевизийн компани мэдээлжээ. “Пакистаны оршин суугчдаа, та бүхнийг тойрон арабын ертөнц харгис дараангуйлагчдын эсрэг тэмцэлд босоод байна. Яагаад эдгээр авилгачдыг түлхэн унагахгуй байна?” гэж аль-Завахири олон улсын сүлжээний холбогдох нөөцөнд  гаргасныг иш татав. Түүний ярьснаар, пакистаны  мусульман шашинтнууд “ Америктэй хамтдаа исламын эсрэг,  омгийн нутаг дээр үйл ажиллагаа явуулж, нисэгчгүй онгоц дарйрахад зөвшөөрдөг ”  пакистаны генералуудын  эсрэг босцгоох ёстой аж. Алан хядагч нь чухам энэхүү уриагаа хэзээ бичсэн тухай баримт одоогоор алга. Гэхдээ тэнд өнгөрсөн жилийн 11-р сард америкийн АЦХ-ий алдааны улмаас агаарын цохилтонд пакистаны 24 цэргийн албан хаагч амь үрэгдсэн тухай сануулсан байжээ. Айман аль-Завахири  “Аль-Каидагийн” тэргүүнээр 2011 оны 6-р сард өргөмжлөгджээ. Тэрээр өөрийн уриалгууддаа нэг бус удаа “арабын хаврын “тухай сэдвийг  дээдлэн хөндөж байсан аж.