Сирий байдалд  улс-төрийн зохицуулалт  хийх  замыг хайж байгаа НҮБ -ын болон АОЛ-ийн  тусгай төлөөлөгч Кофи Аннаны эрх мэдлийг НҮБ-ын АЗ бүрэн дэмжиж байна. Энэ тухай НҮБ-ын АЗ –ийн тэргүүн, Их Британий байнгын  төлөөлөгч Марк Грант зөвлөлийн гишүүн 15 орны төлөөлөгчдөд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Британий дипломатчийн хэлснээр, энэ асуудлаарх зөвлөгөөн  НҮБ -ын АЗ-ийн хуралдаан  дээр үргэлжилсээр байгаа гэжээ. Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ, энэ долоо хоногийн хоёр өдөр сирийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэнтэй Кофи Аннаны хийсэн яриа хэлэлцээ  амжилттай болсон гэдийг тус байгууллагын  Сирийн төлөөлөгч  Башар Жафари нотлон баталсан гэжээ. Хэвлэлийн бага хурал Кофи Аннаны одоо байгаа  Женевээс НҮБ-ын Нью-Йорк дахь төв байрны дунд дүрс бичлэгийн холбоогоор явагдсан юм.  Кофи Аннан мэдэгдэлдээ, НҮБ-ын АЗ-ийн СИрийн асуудлаарх   нэгдсэн байр суурь нь НҮБ-ын болон АОЛ-ийн  энхийг эрхэмлэх эрх мэдлийг шуурхайлан  биелүүлэх боломж олгоно.  Тэрээр дэлхийн хамтын нийгэмлэгийг Сирийн хүчирхийллийг зогсоох  хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалав. Түүний ярьснаар, хойш тавилгүй     хамгийн чухал асуудал  бол мөргөлдөөний  бүх талууд нэн даруй галаа зогсоох ёстой гэв. Хямралыг энхийн замаар шийдэх  төлөөлөгчийн саналд  Дамаскийн өгсөн хариуд  Аннан “сэтгэл дундуур“ байна. Тэрээр Дамаск руу олон улсын шинжээчдийн бүлгийг илгээх тухай яриа хэлэлцээнд хүрээд байгаа тухайгаа мэдэгджээ.   Сирид засгийн газрын эсрэг сөрөг хүчнийхний мөргөлдөөн  жил гаруй үргэлжилж байна.Энэ хугацаанд тус улсад 8 мянга гаруй энгийн иргэд, цэргийн албан хаагчид амиа  алджээ.