Иракийн эрх баригчид тус улсын нутаг дэвсгэрээр Сири рүү зэвсэг бус, харин хүмүүнлэгийн тусламж явж байна гэж батлан хэлэв. Энэ тухай бямба гаригт “Синьхуа”агентлаг Иракийн ерөнхий сайд Нури али-Маликийн  тамгын газрын гаргасан  мэдэгдлээс иш татан уламжилжээ. Өмнө нь АНУ Иракийг Сирид  тус улсын нутаг дэвсгэрээр  зэвсэг нийлүүлэх боломжийг гаргахгуй хийгээд  иракийн нутгаар цэргийн зэр зэвсгийг тээвэрлэх нь НҮБ-ын АЗ –ийн 1747 тогтоолыг зөрчиж буй юм гэж анхаарулсан билээ.Сирид жил гаруй засгийн газрын эсрэг үйл ажиллагаа үргэлжилсээр байна.  Өдөр бүр тус улсад энгийн номхон иргэд, цэргийн албан хаагчид амь үргэдсээр байна. НҮБ –ын гаргасан тоо баримтаар тус улсад 8 мянга гаруй хүн амь насаа алдаад байна. Сирийн эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, зэвсэгт бүлгэмийнхэнтэй мөргөлдөөнд 2 мянга гаруй цэргийн албан хаагчид, Сирийн хууль хамгаалах байгууллагын  ажилтанууд  амиа алдаад байгаа юм. Сирид санй зэвсэглэсэн алан хядагчид үйл ажиллагаагаа явуулж байна.