3-р сарын 15-нд Буриад улсад “Сагаалган-2012” шатрын наадмын нээлт боллоо. Уг наадам  3-р сарын 16-18 өдрүүдэд Иволгины дацанд болно. “Сагаалган-2012” наадам хоёрдахь удаагаа оросын РАПИД статусын тэтгэлэгийн хүрээнд болж байгаа юм. “Сагаалган-2012” наадамд Буриад, Иркутск, Новосибирск, Томск, Кемерово болон  Белорус, Хятад,  Монголын шатрын хүчтэй гроссмейстерүүд оролцож байгаа юм. Наадмын хүрээнд төрөл бүрийн олон нийтийн арга хэмжээнүүд төлөвлөгдсний дотор гроссмейстерүүдтэй шатар сонирхогчид болон шатрын клубд суралцдаг хүүхдүүдийн  хийх уулзалт оржээ.