БНХАУ-ын орон нутгийн эрх баригчид тайланг гуйвуулахад  янз бүрийн салбарт ажилладаг компани тухайлбал зочид буудал,нүүрсний уурхай, хөнгөн цагааны комбинат зэргийг албадаж байна гэж БНХАУ-ын Улсын статистикийн  удирдах газраас статистикийн  хэд хэдэн тоо баримт найдваргүй байгааг хүлээн зөвшөөрөн зарлажээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр Хятадын Шаньси мужийн Хэзин хотын статистикийн товчоог жишээ болгон дурдсан байна. Улсын статистикийн удирдах газраас мэдээлснээр орон нутгийн засаг захиргаа 2011 оны  үнэн байдалд огт нийцэхгүй статистикийн тоо баримтуудыг  олгоход бүс нутгийн компаниудыг албадав. БНХАУ-ын засгийн газар статистикийн бүртгэлийн системдээ улам итгүүлэхийг хичээж байна. Гэвч макроэдийн засгийн олонхи тоо баримт их зөрөөтэй байгаа нь цаашид шинэтгэл явуулах нь  зайлшгүй чухлыг гэрчлэн харуулав. Жишээ нь Хятадын 31 бүс нутгийн Статистикийн удирдах газрын бүс нутгийн дотоодын бүтэгдэхүүний тухай статистикийн тоо баримтуудыг нэгтгэн нийлүүлвэл БНХАУ-ын 2012 оны ДНБ  51,8 триллион юань болох ёстой. Энэ үзүүлэлт Улсын статистикийн удирдах газраас тооцолсон хэмжэнээс 4,6 триллион юаниэр хэтэрч байна.