Хоёр орны эрдэмтэд орос-монголын экспедицийг сэргээхээр төлөвлөж байна. Саяхан болсон    эрдэм-шинжилгээний хурал дээр  ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар болон МУ ШУА-ийн хооронд  орос-монголын хамтарсан экспедиц байгуулахаар төлөвлөж буй  протоколд гарын үсэг зурсан юм. Орос улсын нутаг дэвсгэр дээр гол гүйцэтгэгчид Эрхүүгийн болон Буриадын ШУА-ийн Сибирийн салбарын хүрээлэнгүүд байх юм.  Анхны орос-монголын экспедиц  Говь-Алтайд гарсан хүчтэй газар хөдлөлтийн дараа, 1957 онд байгуулагдсан юм. Оросын өөрчлөн байгуулалтын үед болон Монгол улс нийгмийн өөр байгуулалтанд шилжих тэр үед экспедиц ажлаа зогсоосон юм. Одоо  Монголд   оросын биологчдын төлөөлөгчдийн газар байдаг юм. Газрын гадаргын хүрээлэнгээс  жил бүр Монгол улсын нутаг дэвсгэр 6-7 бүлэг  очиж ажилладаг юм. Тэд 30 гаруй  аялал хийж, хяналтын ажил явуулдаг. Энэ бүгд нь нэг талаас байнгын болж чадаагүй бөгөөд нөгөө талаас нарийн чиглэлтэй юм. Одоо эдгээр ажлуудыг  хамтарсан экспедицийн хүрээнд хийхээр төлөвлөж байна.