Эрхүүгийн Засгийн газар Монголын мал эмнэлгийн албыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Энэ тухай бүс нутгийн засгийн газрын тэргүүн Дмитрий Мезенцев Эрхүү муж Монгол улсын хоорондын мал аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудлаар болсон хуралдаан дээр мэдээлэв.  Бүс нутгийн тэргүүн тэмдэглэхдээ,  Монголын мал эмнэлгийн албыг  хөл дээр нь зогсоох ажил нь 2010 оны 1-р сард Улаанбаатарт болсон ШХАБ-ын ажил хэрэгч зөвлөлийн хуралдааны дүнд ОХУ -ын ерөнхий сайд Владимир Путины албан  даалгаврын хүрээнд явагдаж байна гэв. Ангарын орчмын мал эмнэлгийн албаны гаргасан  тоо баримтаар, оросын мал эмнэлгийн шаардлагуудын мэдлэгийн түвшинг  нэмэгдүүлэхийн тулд монголын мал эмнэлгийн мэргэжилтэнүүдэд сургалт зохион явуулах аж. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд  2011 оны 10-р сард оросын гол дүүргүүдийн болон Эрхүү мужийн мал эмнэлгийн мэргэжилтэнүүд  Монгол улсын мал эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар явсан юм.  Түүнчлэн, 2011 онд Монголын мал эмнэлгийн албаны болон ОХУ- ын хил орчмын субъектуудын  мал эмнэлгийн удирдлагууд хамтран Орхосын нутаг руу малын  шүлхий өвчний вирусыг  тараахаас сэрэмжлэх асуудлаар зөвлөгөөн хийсэн юм.