Гадаадын иргэд Орос улсад ажиллах зөвшөөрлийн бичиг авах дэглэм тогтоосны ачаар 1,5 жилд  улсын төсөвт 4,4 тэрбум рубль шимэтгэсэн тухай Холбооны цагаачлалын албаны гадаад иргэдийн хөдөлмөрийн  удирдах газрын дарга Сергей Темрякович  сэтгүүлчдэд мэдээлэв. «Гадаадын 1 сая гаруй иргэн 1,5 жилийн дотор Орост ажиллах зөвшөөрлийн бичиг авсан гэж» Темрякович хэллээ. Гадаадын иргэд  арилжааны  хүрээнд биш гэр,зусланд ажиллах түүнчлэн асрагч,сувилагч, хувийн жолоочийн ажил хийх зөвшөөрлийн бичиг авна  гэж Холбооны цагаачлалын албаны төлөөлөгч тодруулан хэллээ. Орос улстай визгүй дэглэм тогтоосон ТУХН-ийн орнуудын иргэд ийм бичиг авч байна гэж Темрякович хэлэв. Гол төлөв Узбекистан, Тажикистан, Армени, Украины иргэд зөвшөөрлийн бичиг авчээ. Тэд Орос улсад хууль ёсоор ажиллах эрхтэй боллоо. Сард зөвшөөрлийн бичиг авахад 1 мянган рубль төлөх тухай Темрякович мэдээлэв. Зөвшөөрлийн бичиггүйгээр ажилласан гадаадын иргэнд 2-оос 5 мянган хүртэл рублийн торгууль ногдуулж эсвэл түүнийг Орос улсаас хөөж гаргана.