Германд болж байгаа спорт-ангийн зэвсгийн үзэсгэлэн дээр  Австрали болон Польшийн хүчний байгууллагууд  оросын “Ижмаш” компаний “Сайга-12” бууны нилээд хэдэн загварыг захиалав. Энэ нь  1-р сард АНУ-тай байгуулсан  энэ төрлийн зэвсгийн гэрээний дараах  оросын зэвсэг үйлдвэрлэгчдийн  шинэ амжилт боллоо.

Германы Нюрнбергийн үзэсгэлэн дээр Ижевскийн машин угсралтын үйлдвэр 63 бүтээгдэхүүнээр оролцсоны дотор 18  нь буудлагын зэвсэг  юм. Польшийн болон Австралийн хүчний байгууллагууд  “Сайга-12”-ийг ихэд сонирхож, дараа нь өөрөө цэнэглэгч бууг хэдэн ширхэг захиалав. “Ижмаш” эрдэм-шинжилгээний нэгдлийн ерөнхий захирал Максим Кузюк “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа

«Нюрнбергийн үзэсгэлэнд шинэ бүтээлээрээ оролцсон   ”Ижмаш”-ийн төлөөлөгчид  буцаж ирээд байна. Бүтээгдэхүүний дунд “Сайга-12” буу их амжилттай  оролцжээ. Өнөөдрийн байдлаар хамгийн шилдэг буунд оржээ. Буу нь маш хурдан сумлагддаг, худтай бууддаг, маш оновчтой найдвартай юм. Бид Буудлагын Холбооныхотой болон дэлхийн аваргуудтай  уулзсан. Тэд бүгд ганцхан зүйлийг хэлж байсан . Юу гэвэл хамгийн их найдвартай буу хамгийн дээд амжилтанд хүргэдэг гэж. Ер нь бол энэ буу нь өргөн хэрэглээний зориулалтын юм. Бууг ан гөрөө хийхэд, биеийн тамирт болон гэмт хэрэгтэнг барихад хэрэглэх боломжтой юм» гэлээ.

Ижевскийн зэвсэгт  Төв Америк их сонирхолтой байгаа аж. Өнөөг хүртэл тэд АНУ -аар зуучлуулан захиалгаа хийж байв. Энэ үйлдвэр бол  1807 онд байгуулагдсан Оросын  эртний үйлдвэрүүдийн нэг юм. Өнөөдөр Ижмаш хамгийн олон төрлийн тусгай болон иргэний бүтээгдэхүүнийг  боловсруулан, үйлдвэрлэж байна. Тухайлбал, Калашников болон Никоновын автоматууд, гар буу, пулемёт, мэргэн буучийн винтовка, төрөл бүрийн  гар бөмбөг, нисэхийн болон их бууны зэвсэгүүд зэрэг юм гэж  цэргийн шинжээч Андрей Фролов ярьлаа.

Оросын зэвсгийн шинэ төрлүүд нь дэлхийн  зах зээл  дээр өөрийн байр суурийг хадгалж чадна гэдэгт шинжээчид итгэлтэй      байна. Ойрын жилүүдэд дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа   винтовка, автомат болон буунуудын шинэ  төрлүүд бий болно.