Хятад  улс-төрийн шинэчлэлийн тухай ярьсан нь  арабын орнуудад гарсан “малига цэцгийн хувьсгалаас” сэрэмжилсэндээ биш,мөн өрнөдийнхний дарамтаас ч болоогүй аж.  Олон ургальч үзэлгүйгээр, Хятад улс  өнөөдрийн хүрсэн өндөрлөгөө алдах юм.  Саяхны нэг өдөр  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зяобаогийн  Хятад улсад  улс-төрийн шинэлэлүүд шаарлагатай байгаа тухай хийсэн шуугиантай мэдэгдэлийг Оросын улс-төрчид  болон шинжээчид ийнхүү тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Мао Зэдуны  үеийн “соёлын хувьсгал”-ын эмгэнэлт явдал давтагдах аюултай байна.

Үүний сацуу Хятадын удирдагч Хятадын Коммунист намын их хурлын дараа  намын албан тушаалаасаа огцрох тухайгаа  хэлсэн нь  өрнөдийнхнийг   цочоосон юм.  Их хурал намар болохоор тогтжээ. Нөгөөтэйгүүр,  улс төрч Денис Тюрин  Вэнь Зяобаогийн мэдэгдэлийг улс-төрийн ухамсарт хувьсгал гарч байгаагаар бус, харин удирдлагын дараагийн дохиурыг шилжүүлэх цаг ирээд байгааг сануулсан хэрэг болов уу гэж үзэж байна.

Вэнь Зяобаогийн Хятадад улс-төрийн шинэчлэл шаардлагатай байгаа тухай ярианы  утгыг хөөргөөд яахав. Үнэндээ бол улс-төрийн  бодлогын залгамж чанарын тухай л яригдаж байна.Энэ нь Хятад улсын  шинэ удирдагчдад зөөлөн, дараалсан шинэчлэлүүдийг явуулах  улс-төрийн захиа зөвлөмж болж мэдэх юм.Зорилго нь Хятадад шинэ төрлийн улс-төрийн олон ургальч системийг бүрэлдэн тогтооход оршиж байна. Одоо хятадын удирдлага шинэ  залуу үе бүрэлдэн тогтож буйтай тулгарч байна. Тэд хангалттай өндөр орлоготой, Интернеттей нөхөрлөж,  англи хэлний мэдлэгийн түвшин өндөр болон гадаадын нийтлэлүүдэд сонирхолтой, тайваны сайтуудад орох бололцоотой. Мэдээж хэрэг, ийм нөхцөлд  Хятадын  дотоодын хөгжил нь улс-төрийн байгуулалтыг зөөлрүүлж буй юм.

Хятадын  нийгэм нилээд хэдэн хурц сөргөлдөөнтэй байгаа   гэж шинжээч үзэж байна. Нөгөөтэйгүүр, тэрээр  хятадын хүн амын янз бүрийн давхаргуудын өөрсдийн эдийн засгийг хамгаалах  жагсаалуудад хэт их ач холбогдол өгсөнгүй юм.   Түүнчлэн,  Вэнь Зяобаогийн улс-төрийн шинэчлэлүүдийг үргэлжлүүлэх амлалтыг  Хойд Африк болон Ойрхи-Дорнодын жишгээр гарч мэдэх “малига цэцгийн хувьсгалтай”  холбох гэсэн Өрнөдийн ХМХ-үүдийн оролдлогыг шинжээч  эрүүл бус гэж нэрлэв.

ОХУ-ын ГХЯ-ны  дэргэдэх Дипломатын академийн дорно-дахины судлалын төвийн удирдагч Андрей Володин өөрийн зүгээс Вэнь Зяобаог өрнөдийн шахалтаар олон ургальч үзэлд өвдөг сөгдөхийг үгүйсгэж байна. 

«Хятад  бол  өөрийн оюун ухаан, сонирхолоороо амьдарсаар ирсэн том гүрэн улс бөгөөд, Өрнөдийнхөн рүү  хэзээ ч өнгөлзөж байгаагүй юм. Тэд зүгээр л  улс-төрийн хөгжлийн  нэг жишгээс нөгөө рүү  аажмаар шилжиж буй юм. Энэ шилжилт  нь аажмаар, бага боловч дэс дараалалтай өөрчлөгдөх болно. Мэдээж хэрэг, хятадууд арабын хаврын туршлагыг юм уу, арабын хувьсгалыг тооцож л таараа. Гэхдээ  хэрэв энэ туршлага  ямар нэгэн ач холбогдолтой бол, зөвхөн одоогийн хятадын туршлагыг  гүн гүнзгий ухамсарлах ёстой    юм» гэж Андрей Володин хэллээ.

Бээжин улс-төрийн системийн  ардчиллаар хир хол явах бол? Москвагийн их сургуулийн Ази, Африкийн орнуудын  хүрээлэнгийн дэд захирал Андрей Карнеев үзэхдээ, хятадын дээд зиндааныхан Михаил Горбачёвын “өөрчлөн байгуулалтын” үеийн болон түүний дараа ЗХУ бутарсны үр дагаврын  айдсаас ангижраагүй байх. Тиймээс  тэд ямар нэгэн эрс хөдөлгөөн хийхийг хүсэхгүй байна. Цаашид ч ардчиллын нормууд хэрэгжиж байна  гэх  хоосон мэдэгдэлүүд  хийгдэсээр байх болно. Дашрамд хэлэхэд,  Мао Зедун хүртэл үүнд уриалж байв. Гэхдээ бодит алхмууд нь болгоомжтой, аажмаар явагдах болно гэж Андрей Карнеев үзэж байна.