Дэлхийн навигацийн хиймэл дагуулын систем (ГЛОНАСС) эрчимтэй хөгжинэ гэж шинжээчид таамаглав.Өнгөрсөн онд оросын хиймэл дагуулын бүлэг төлөвшиж дууссаны үр дүнд навигацийн дохио дэлхийг хамрав. ГЛОНАСС өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлж байгаа болохоор  дэлхийн зах зээлд ширүүн өрсөлдөөнээс эмээхгүй байна. Америкийн GPS-тэй  өрсөлдөх гээгуй. Эдгээр хоёр систем хослон бие биеэ өргөжүүлж байна.

Угаасаа оросын ГЛОНАСС-ыг зөвлөлтийн зэвсэгт хүчинд хэрэглэх навигацийн системийн хувьд сэдсэн билээ. Манай цэргийнхэн ГЛОНАСС нэг системийн төхөөрөмжийг олон жил хэрэглэж байна. Оросын төдийгүй гадаадын жирийн хэрэглэгчид  ГЛОНАСС, GPS хоёрыг хослуулсан төхөөрөмжийг сонирхож байна.Энэ нь дэлхий нийтийн хандлага болсон гэж «НИС ГЛОНАСС» компанийн ерөнхий захирал Александр Гурко хэлээд

«Чип,смартфоныг зохион бүтээгчид эдгээр хоёр системийн тоног төхөөрөмжэд аажмаар шилжиж байна. «Эппл», «Самсунг», «Моторола», «Эйч-Ти-Си» зэрэг бичил цахим төхөөрөмж бүтээдэг томоохон компаниуд хоёр системийг хослуулсан тоног төхөөрөмжийг ажиллуулж байна. Түүнээс гадна ингэж хослуулсан чипсет аажмаар хямдарч байгаа нь нэн чухал тренд болсон» гэв.

Оросын зах зээл Москва, Санкт-Петербургад байгуулсан тээврийн оюуны системээс аваад  олон чиглэлтэй байна. Диспетчерийн олон арван төв, «Аюулгүй автобус», мэдээллийн гэрэлт самбар бүхий  «Ухаалаг зогсоол» зэрэг төсөл мөн системд багтав. Сочийн Олимпийн бэлтгэл онцгой байр эзлэж байна. Ачаа тээвэрлэлтийг удирдах систем тэнд туршилтын дэглэмээр ажиллаж байна. Энэ нь бүх төрлийн хөсөг, түүний дотор  нисэх хүчин, тэнгис далайн тээврийг удирдах боломж олгож байна.

Хүчний тусгай газрууд хиймэл дагуулын навигацийг нэвтрүүлэх талаар тэргүүн байр эзлэж байна. Одоо Онц байдлын яам тэдгээрт нэгдэв. Онцгой тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, гэмт хэргийг халуун мөрөөр нь мөрдөн илрүлэх жижүүрийн бүлгийг удирдах систем сонирхолтой төсөл болсон. «Эра-ГЛОНАСС» албаны үйл ажиллагаа өргөн чиглэлтэй. Замд гарсан ямар ч будлианыг эргүүлийн бүлэг болон түргэн тусламжад мэдээлнэ. «НИС-ГЛОНАСС» албаны ерөнхий захирлын хэлснээр бол төсөл автомашины навигацийн олон арван сая төхөөрөмжийн эрэлтийг хангана.

«ГЛОНАСС-ыг нэвтрүүлэх зориулалтат хөтөлбөрийг оросын 15 бүс нутагт батлаад байна. Энэ нь захиалагчийн тээврийн хянан шалгах системийн хэрэгцээг дүгнэх боломж олгож байна. «Оросын шуудан»  ба салбарууд нь Туйлын чанадад хүнд бэрх нөхцөлд ажиллаж байгаа «Транснефть» зэрэг компани захиалагчдын дотор байна. Оросын боловсруулалтын  янз бүрийн улс юуны түрүүнд «НИС-ГЛОЛНАСС»ын салбарууд бүтэн хагас жилийн өмнө ажиллаж эхлэсэн Энэхэгт  нэвтрүүлж байна. Тэнд тээвэр, цагдаагийн удирдлагад навигацийн төслийг нэвтрүүлж эхлэсэн» гэж Гурко хэллээ.

Эдүгээ Энэтхэг дэх ГЛОНАСС үйлчилгээний  зах зээл Оросынхны дараа хоёрт орж, гол үүрэг гүйцэтгэж байна. Мөн түүнчлэн ТУХН-ийн ба Ойрхи Дорнод, Латин Америкийн орнууд Энэтхэгийн дараа ордог.Энэтхэг улс  ГЛОНАСС  хятадын «Компасс» системтэй өрсөлдөх гол талбар болно. Хятадын хүлээн авагчдын чанар,ажиллагаа дор байна. Харин маш хямд юм. Ямар байсан ч «НИС ГЛОНАСС» компанийн ерөнхий захирал өрслөдөхээс эмээхгүй байна.