Оросын нийгэм-эдийн засгийг улс төрийн шинэтгэл явуулалгөй түргэн хөгжүүлж болохгүй. Оросын шинжээчдийн бэлтгэсэн илтгэлд ийм гол дүгнэлт хийжээ. Улс орноо 2020 он хүртэл хөгжүүлэх стратегийн зорилгод хүрэхийн тулд  гурван хувилбарыг санал болгов. Чухам ямар хувилбарыг сонгож авах вэ?

Үнэн чанартаа «Стратеги-2020» бол Оросын нийгэм-эдийн  засгийн салбарын шинэтгэлийн төлөвлөгөө юм. Түүний гол зорилго Владимр Путины ерөнхийлөгчийн сонгуулийн явцад дэвшүүлсэн хөтөлбөрт тусгалаа олсон юм. Эдгээр нь юуны түрүүнд эдийн засгийг шинэчлэх, ажлын шинэ шинэ орон тоо байгуулах, орлогыг нэмэгдүүлэх,оросын хүн амын аж байдлыг сайжруулах зэрэг зорилго билээ.

Улс төрийн шинэтгэлийг үр дүнд хүргэвэл эдгээр зорилгыг биелүүлж болно гэсэн дүгнэлт шинжээчдийн илтгэлд тусгагджээ. Эрх баригчдаас санаачилсан өөрчлөлт янз бүрийн чиглэлийн намуудын тоог нэмэгдүүлэх төдийгүй бүх хэмжээний тухайлбал бүс нутаг, орон нутгийн засаг захиргааны  сонгуулийн механизмд буцах боломж олгох юм. Тухайлбал засаг дарга нарыг томилолгүй ахин сонгоно.

Улс орны хөгжилтэй холбогдуулан  гурван хувилбарыг санаачилсан. 1-р хувилбарын тухайд гэвэл улс орны удирдлага цаашид төвлөрөх юм. Гэвч энэ нь улирч өнгөрсөн үе гэдэг нь тодров. Иймээс илтгэлийг зохиогчид үүнийг авч үзэж тодорхойлоогүй. Аядуу ба радикал хоёр хувилбарын нэгийг сонгож авах ёстой. Шинэтгэл явуулах аядуу бодлого захиргааны төлвлөн удирдахаас ангижирч, орон нутгийн өөрийгөө удирдах ёснээс аваад бүх шатны сонгууль  аажмаар явуулах агуулгатай юм. Радикал хувилбарын тухайд гэвэл  «юм бүхнийг нэг мөсөн даруй хийхийг» санал болгож байна.

Эдүгээ төв, бүс нутгийн эрх мэдлийн тэнцвэрийг олох нь хамгийн нарийн түвэгтэй зорилт болсон гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Михаил Ремизов хэлээд

«Бүс нутгийн удирдагч  бус нутгийн элитыг өөртөө тохируулан захиргаадах эрсдэл нэмэгдэж байна. Ард олонд үнэлэгдэх гэсэн аядуу бодлого нь улиран сонгогдох боломж түүнд олгож байна. Иймээс нэг талаас холбооны төвийн эрх мэдэл, улс орон, гүйцэтгэх захиргааны эв нэгдлийн зарчим нөгөө талаас  орон нутгийн ашиг сонирхолыг хамарсан шийдвэр бие дааж гаргах эрх мэдлийн тэнцвэрийг олох хэрэгтэй» гэв.

Илтгэлийн зохиогчид эдгээр саад бэрхшээлийг харгалзан аядуу хувилбарыг дэмжиж байна. Шинэтгэл хоёр үе шаттай байх ёстой хэмээн тэд үзэж байна. Орон нутгийн өөрийгөө удирдах ёсыг аажмаар ардчиллаж, түүний санхүүгийн автономит байдлыг өргөжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн салбарт төрийн оролцоог эрс багасгах нь эдийн засгийн хүрээнд төрийн хийх гол алхам юм. Томоохон компаниудыг хувьчлах буюу ядаж төрийн хувийг хяналтын багц хувьцаа хүртэл багасгах нь чухал.

Улсын корпорацуудын тухайд гэвэл нэг хэсэг нь үйл ажиллагаагаа зогсооно. Бусад корпорацийг хувьчлана. Энэ нь зүй ёсны алхам гэж Оросын эдийн засгийн дээд сургуулийн захирал Сергей Гуриев онцлоод «Төр оновчтой бус өмчтөн гэдгээ харуулсан. Ер нь бүх улс оронд төр бизнес эрхлэж чадахгүй байна. Төр үйл ажиллагааны дүрэм, зохицуулалтыг хангах үүрэгтэй» гэв.

Орос улсад эдийн засгийн чанартай өсөлт зайлшгүй чухал. Улс орон дан ганц түүхий эдийн экспортоор аж төрж чадахгүй. Түүхий эдийн нийлүүлэлтээс шалтгаалах эдийн засаг Орос улсыг технологийн талаар хоцрох тавилантай болгож мэднэ. «Стратеги-2020» энэ зөрөөг арилгахад туслах ёстой.