Канадын Эдмонтон хотын Альбертын их сургуулиас хамтран ажиллах гэрээний хүрээнд 300 мянган долларын өртөг бүхий шинэ тоног төхөөрөмж, тухайлбал цахим микроскоп, 3D  cканер Эрхүүгийн улсын техникийн их сургуульд нийлүүлнэ. Шинэ төхөөрөмж  олсон гавалын ясыг судлах, цаашдын судалгааны зорилтыг биелүүлэхэд  туслана. Энэ онд их сургуулийн  эрдэмтэд Забайкальский хязгаарын Краснокаменск орчимд малтлага хийнэ. Урьд энэ нутаг  Чингис хааны ач хүү Есүхэ хааны эзэмшлийн  нэг хэсэг байсан юм. Монголын балгас ба булшууд Краснокаменск орчимд байдаг. Өнгөрсөн оны археологийн улиралд эрдэмтэд Чингис хааны ач хүүгийн хэлхээ ясны нэг хэсгийг илрүүлсэн гэж таамаглажээ. Дээрх шинэ тоног төхөөрөмжийг Байгал нуур, Патомын өндөрлөг хавьд олж илрүүлсэн бууц дахь хүмүүсийн шарилыг судлахад хэрэглэх тухай Эрхүүгийн техникийн их сургууль мэдээллээ.