Энэтхэг улс Иранаас авах нефтийнхээ хэмжээг багасгахгүй бол хориг арга хэмжээ авна гэж АНУ сүрдүүлсэн  тухай өнөөдөр «Таймс оф Индиа» сонин мэдээллээ. Вашингтон ираны нефть авахаас татгалзахыг азийн орнуудаас шаардаж, хүчтэй шахалт үзүүлж байна. НҮБ-аас Ираны талаар тогтоосон хоригийг л хүлээн зөвшөөрч байгаа болохоор ираны нефтийг цаашид худалдаж авна гэж Иран улсаас худалдан авч буй нефтийн хэмжээгээр Хятадын дараа хоёрт орж буй Энэтхэнг улс мэдэгджээ. Иран улсаас Энэхэгт өдөр дутам 300 мянга гаруй баррель нефть нийлүүлж байна.