Пентагоны батлан мэдээлсэнчилэн америкийн  ганц биш хориод цэргийн албан хаагч  3-р сарын 11-нд Афганистаны өмнөдийн Кандагар мужид энгийн номхон оршин суугчдыг буудан хөнөөсөн ажиллагаанд оролцсон гэж Афганистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энд хэд хэдэн өдөр ажилласан афганистаны парламегтын нөлөө бүхий комиссын тоо баримтыг үндэслэн мэдээлэв.Комиссын гишүүд эмгэнэлт хэрэг явдал болсон Панжваи хошуунд хоёр өдөр байж, аллага хядлагыг гэтлэсэн  хүмүүс болон омгийн нэр хүндтэй тэргүүлэгчидтэй уулзаж мэдүүлэг авсан байна. Афганистаны комиссын гишүүд дүгнэлтээ үндэслэн тодорхойлохдоо хүмүүсийг хоёр тосгонд хөнөөжээ. Ганц цэрэг нэг цагийн дотор ийн ажиллагаа дангаар явуулж чадахгүйг мэдэгдэв. 11-р сард Кандагар мужид Афганистаны аюулгүй байдалд туслах олон улсын хүчний бүрэлдэхүүнд орсон америкийн цэрэг  энгийн 16 оршин суугч түүний дотор 9 хүүхдийг буудан хөнөөсөн тухай  урьд мэдээлсэн билээ.