Умард Солонгосын хиймэл дагуулыг 4-р сард хөөргөх нь НҮБ-ын АЗ-өөс БНАСАУ-ын талаар гаргасан зохих тогтоолыг зөрчсөн хэрэг болно гэж өнөөдөр японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  улс орныхооо ГХЯ-ны төлөөлөгчийн мэдээг үндэслэн уламжлав.Япон Пхеньяны хиймэл дагуулаа хөөргөх төлөвлөгөөг АНУ, Өмнөд Солонгос улсуудтай  хэлэлцэх бодолтой байгааг тэмдэглэжээ. 2012 оны 4-р сард хиймэл дагуулааа хөөргөнө гэж өнөөдөр БНАСАУ-аас албан ёсоор мэдээллээ. Урьд Пхеньян хиймэл дагуулынхаа хөөрөлтээр тив хоорондын баллистик пуужингийн туршилтаа халхавчилж байсныг гадаадын ажиглагчид тэмдэглэв.