Хиймэл дагуулаа 2012 оны 4-р сард хөөргөх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр БНАСАУ албан ёсоор зарлан мэдээлсэн тухай «Интерфакс» агентлаг уламжлан мэдээллээ. БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний өдрийг тохиолдуулан умард солонгосын хиймэл дагуулыг хөөргөх юм. Мэндэлсний ойг нь төрийн баяр болгон 4-р сарын 15-нд тэмдэглэдэг. Урьд Пхеньян ийн хиймэл дагуулын хөөргөлтээр тив хоорондын баллистик пуужингийн туршилтаа халхавчилж байсныг гадаадын ажиглагчид тэмдэглэв. БНАСАУ  хүнсний тусламж үзүүлсний хариуд  алсын тусгалтай пуужингийн туршилт ба цөмийн хөтөлбөрийнхөө зарим хэсгийг азнах талаар 3-р сард АНУ-тай тохиролцсон билээ.