АНУ-аас ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан тус улсад ямар ч шаардлага тулган хүлээлгээгүй гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Тэгснээрээ тэр Төрийн нарийн бичгийн дарга Клинтон Вашингтонд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай уулзаж, 4-р сард олон улсын зургаан зуучтай хийх  хэлэлцээ Ираны хувьд өрнөдтэй сөргөлдөөнийг давах сүүлчийн боломж болохыг Тегеранд мэдүүлэх хүсэлт  тавьсан тухай оросын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг няцаав. Клинтон, Лавров нар Ирантэй хийх хэлэлцээг нөхцөл байдлаас үл шалтгаалуулан мэдэгдэхүйц үр дүнд хүргэх асуудлыг хөндөж ярилцсан  тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ. Дипломат ажилтан Клинтон Сергей Лавровтай уулзаж ярилцахдаа Ираны боломжийг сүүлчийн гэсэн тухай оросын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг бас няцаасан байна.Үүний хамт ираны цөмийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхэд шаардагдах цаг хугацаа улирсаар байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногт мэдэгдсэн билээ