Хятад улс эргүүлийн хөлөг онгоцуудаа Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао (японоор Сэнкаку) арлууд руу явуулсан тухай өнөөдөр «Синьхуа» мэдээллийн агентлагаас уламжлан мэдээллээ. Эдгээр арал Япон, БНХАУ-ын хооронд нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг аль хэдийнэ үүсгэсэн юм. «Жунго хайзянь-50», Жунго хайзянь-66» эргүүлийн хөлөг оннгоцууд өнөө өглөө эрт арлуудад ойртов. Эдгээр хөлөг оннгоц БНХАУ-ын Улсын далай судлалын удирдах газарт захирагддаг Хятадын тэнгис далайн орчинд хяналт тавих ерөнхий отрядын бүрэлдэхүүнд ордог. Дяоюйдао арлууд БНХАУ-ын эрх мэдэлд байна гэсэн бээжингийн байр суурь хөдөлбөргүй байгааг онцлохоор эргүүл хийж байна. Үүний өмнө 3-р сарын 3-нд БНХАУ-ын иргэний захиргааны яам ба улсын далай судлалын удирдах газраас Дяоюйдаог оролцуулан 71 арлын хятад нэрийг батлажээ. 2008 оны 12-р сарын 8-нд Хятад улсаас Дяоюйдао арлуудад ойрхон бас ийн эргүүл хийснийг ИТАР-ТАСС агентлаг дурдав. Тэр үед японы хилчдээс удаа дараа шаардснаас хойш хятадын хоёр хөлөг онгоцыг маргаан үүсгэсэн бүсээс гаргаж, эргүүл хийх ажиллагааг зогсоосон билээ.