Хятадын эргүүлийн хөлөг онгоцуудыг Сэнкаку (хятад хэлээр Дяоюйдао) арлууд руу явуулсантай холбогдуулан өнөөдөр японы засгийн газраас ерөнхий сайдын тамгын газрын дэргэд хямралыг зохицуулах штабыг байгуулав. Зүүн Хятадын тэнгисийн эдгээр арал Япон, Хятадын хооронд нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг аль хэдийнэ үүсгэсэн билээ. Хятадын «Жунго хайзянь-50», «Жунго хайзянь-66» эргүүлийн хөлөг онгоцууд өнөө өглөө  арлууд орчимд очлоо. Дяоюйдао арлууд БНХАУ-ын эрх мэдэлд байна гэсэн  байр суурь нь хөдөлбөргүй байгааг онцлохоор эргүүл хийж байна гэж Бээжин мэдэгдэв. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр хятадын нэгэн хөлөг онгоц японых хэмээн Токиогийн үзэж буй тэнгисд бараг 25 минут байв. Японы харуулын хөлөг онгоцноос  эндээс нэн даруй гарч явахыг  хятадын эргүүлийн хөлгөөс удаа дараа шаардав. Хятадын хөлөг онгоц улс орны нь эрх мэдэлд байгаа  Дяоюйдао арлуудын бүст эргүүл хийж байна гэж мөн шаардлагын хариуд радиогоор  мэдэгджээ. Түүнээс гадна хятадын хөлөг онгоцууд дахь гэрэлт самбарт хятад, англи, япон хэлнээ бичээс гэрэлтэн харагдаж байна.