Кандагарын ойролцоох Панджваи тосгонд энгийн номхон ардууд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг буудан алсан америкийн цэргийн балмад явдал нь афганы нийгмийг зочроосон юм. Магадгүй, энэ эмгэнэлт явдал  олон арван  жил афганы түүхэнд үлдэж мэдэх юм. Гэхдээ улс-төрийн зарим  үр дагаварууд нь ойрын үед гарч мэдэх юм.  Петр Гончаровын тайлбарыг толилуулъя.

Афганы гудамж аль хэлдийнэ тус улсад  америкийн цэргийг 2014 оноос ч хойш  байлгах үгүй гэдэг дээр хоёр хуваагдсан байгаа. Ингэхдээ эсрэг байр суурьтай хүмүүсийн тоо байнга нэмэгдсээр байгаа аж. Америкийн түрүүчийн үйлдсэн бузар хэрэг тод бэлэг тэмдэг болж мэдэх болгоомжлол ч бий болжээ.  Түүнийг сануулаваас гудамжинд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч  байна. Нийгмийн шинэчлэлүүдийг  тууштай эсэргүүцэгчид  урьд өмнө байгаагүй идэвхи гарган  афганы хэв шинжийн эсрэг хийгээд исламын үндсүүдийг нэвтрүүлэхийг  оролдож байна. 

Хэрвээ энэхүү явдал нь  Вашингтон болон  түүний европын түншүүдийн хувьд   стратегид өөрчлөлт оруулах   шалтаг  болсон бол Кабулын одоогийн эрх баригчдын  дайснуудын хувьд итгэл алдрах далим төдийхөн болсон юм. Орчин үеийн  Афганистаны  түүхийн мэргэжилтэн, профессор Владимир Пластуны үзэж байгаагаар, ийм маягийн хариултыг хүлээх нь зүйн хэрэг ажээ: «Кандагарт болсон  америкийн түрүүчийн тохиолдолтой адил Олон улсын энхийг сахиулагчийн “толгой сааталд “ жишээ олон бий. Тухайн тохиолдол бүрийг гудамжны үймээнд турхирах хүчнийхэн дээд зэргээр ашигладаг. Афганистаны хувьд бол энэ нь өвөрмөц шинжтэй юм   гэж Владимир Пластун ярьж байна» гэж хэлсэн.

Түүний  үзэж байгаагаар, АНУ нь цэргээ шуурхайлан   гаргахыг хүсэхгүй, ингэхдээ өөрийн нийтлэг стратегээс татгалзах нь юу л бол. Түүнийг  Вашингтон, Кабул хоёрын  харилцан тохиролцсоны дагуу  нэг жилээс өмнөгүй  хугацаанд хэрэгжүүлэх ёстой аж. АНУ- ын  болон Европын сөрөг хүчнийхэн нэн даруй гаргахыг шаардсан ч,АНУ болон НАТО  Афганистанд үлдэнэ. Америкийн цэргийнхнийг тус улсаас нэн даруй гаргах хүсэлтэй   радикал афганчуудын хувьд гэвэл тэд заавал боломжийг ашиглана: «Үүнд ямарч эргэлзээ үгүй юм.  Өнгөрсөн жил ч ийм байсан, байх ч болно. Энэ бол одоогийн афганистаныг хүлээн зөвшөөрдөггүй   исламын сөрөг хүчний өөрийгөө эх оронч мэтээр  дахин харуулах гэсэн  шалгарсан арга юм» гэж Владимир Пластун ярьлаа.

Америк түрүүчийн энгийн номхон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг  буудах сумны цуурай афганы гудамжаар  цуурайтна. Ингэхдээ Цагаан Ордны,  ГЯны, Пентагоны НАТО гийн болон ISAF        удирдлагуудын алуурчин  цэргийг сэтгэл  мэдрэлийн өвчтэй мэт чихэх  оролдлого нь гал руу тос хийхтэй  адил юм. Афганы гудамж хир удаан тэмцэлээ явуулах болон тэдний ямар    хэсэг  зэвсэгт сөрөг хүчинд нийлэх бол  гэдэгт асуудлын гол оршиж байна. Түүнчлэн, АНУ болон НАТО нь өөрийн талдаа шинэчлэлийн төлөө тэмцэх гудамжны хэсгийг тэр хэгсийг барьж чадах   болов уу, даа?