Орос улсыг оролцуулан 44 орны 2 мянга гаруй хэвлэлийн газраас  Лепцигт нээгдсэн Олон улсын номын үзэсгэлэн-яармагт бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Шинэ 20 мянган номоос гадна цахим, дурс авианы бичлэг, зүргийн цомог, лазерийн дискийг  хүмүүст сонирхуулж байна. Европт хамгийн томд орох «Лейпциг уншиж байна» гэдэг утга зохиолын наадам бол яармагийн хүрээнд болох чухал үйл явдал билээ. 3 мянга орчим зохиогч, хэвлэлийн газрын ажилтан түүнд оролцоно. Зохиолчидтой хийх уулзалт, санал шүүмжлэл наадмын хөтөлбөрт багтсан байна.