Өнөөдөр Иран улсаас 40 тонн  хүмүүнлэгийн тусламжийн бараа түүний дотор эмийн бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж тэмцэл хөдөлгөөнд нэрвэгдсэн Сири улс руу явуулсан тухай ираны Press TV  телевизийн сувгаар мэдээллээ. Ойрын үед тус улсаас хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хээрийн эмнэлэг, майхан, хөнжил тийшээ явуулна. Албан ёсны тоо баримтуудаас харахад Сирийн аж ахуй суйдсэн учир бараг 1,5 сая хун өлсэж байна. Тус улсад засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн бур нэг жил үргэлжилж байна. НУБ-ын мэдээлснээр нийт 8 мянган хүн хэлмэгджээ. Сирийн 2 мянга гаруй цэргийн албан хаагч зэвсэгт  сөрөг хүчинтэй мөргөлдсний улмаас амь үрэгдсэн гэж Сирийн эрх баригчид мэдэгджэв.