АНУ-ын цэргийг Окинава муж улсаас өөр газарт шилжүүлж  байрлуулах асуудлаар хийсэн ээлжит хэлэлцээ үур дүнд хурсэнгүй. Талууд Вашингтонд хоёр өдрийн зөвлөлдөөн хийсэн ч зөвшилцэж амжаагүй гэж өнөөдөр Кидо мэдээллийн агентлаг мэдээлжээ. АНУ 1500 цэргээ Окинавоос Иваки муж улсад шилжүүлэх эхний саналаасаа татгалзаж, урьдын газарт нь үлдээхийг санаачлав. Гэвч Токио ийн төлөвлөгөөг биелүүлэхээс эрс татгалзсан учир хэлэлцээ мухардмал байдалд оров. Хоёр тал асуудлыг шийдвэрлэхийн тулд  Батлан хамгаалах, Гадаад улс төрийн тусгай газруудын  хэмжээнд хоёр талын  з өвлөлдөөнийг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Энэ он гарсаар америкийн цэргийг Окинавоос өөр газарт шилжүүлж байрлуулах асуудлын хэлэлцүүлэг идэвхжлээ. Энэ маргаантай асуудлыг АНУ-ын тэнгисийн явган цэргийн Футэмма нисэх онгоцны баазыг   өөр газарт шилжүүлэх асуудлаас тусад нь авч үзэхээр саяхан тохиролцсон юм.