БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао Бух хятадын ардын төлөөлөгчдийн хурлын хэвлэлийн төвд үг хэлэхдээ улс төрийн шинэтгэл явуулах нь зайлшгүй чухлыг онцлов. Түүний хэлснээр бол улс төрийн шинэтгэл явуулахгүй бол эдийн засгийн амжилтаа алдаж, «соёлын хувьсгалын» эмгэнэлт хэргийг давтуулж мэднэ.

Ерөнхий сайдын хэлсэн угнээс анхны дүгнэлт хийгээд байна. Өнөөдөр хятадын томоохон Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силай огцров.Тэрээр хэт либерал бодлого төр засаг, намд хөнөөлт ур дагвартай болно хэмээн үздэг ХКН-ын консерватив жигүүр-«шинэ зүүний» удирдагчийн нэг юм.

Маогийн эрний зүүний туршилт давтагдах аюулын тухай Вэнь Зябаогийн үг яриа бух нийгэмд явуулсан чухал дохио мөн. БНХАУ-ын дээгүүр тушаалтай удирдагчийн  шинэтгэлийг дэмжсэн ийн  мэдэгдэл сонсогдоогүй удаж байна. Зууний эргэлтийн аюулын тухай  сүүлийн үед Хятадад их ярьцгааж бичиж байна. Ялангуяа Бо Силайн Чунцинд хийж буй туршилттай холбогдон ийн уг яриа тархав.

Би Силайн санаачилгаар  Мао Зэдуны үг  зохиолоос иш татсан мэсиж хотын оршин суугчдад явуулж, хувьсгалт дүүны тэмцээн явуулж, телевизэд эх оронч сэдэвт кино зугаацуулах нэвтрүүлгийг шахан зайлуулж байна. Олон нийтийн өөр нэрт зүтгэлтэн  БНХАУ-ын нийгмийн ухааны академийн захирал Чэнь Куйюань хэд хэдэн илтгэл, өгүүллэгдээ «хөрөнгөтний либерал бодлогыг» шүүмжилжээ. Ийн бодлого Хятад улсыг бутаргах уршигтай болж мэднэ хэмээн тэрээр үзэж байна. Арабын орнуудад хийсэн «мэлрэг цэцгийн хувьсгал « гэгчийг Хятадад давтуулахаас сэрэмжлэх зорилгоор зүүний төлөөлөгчид ийн суржин үг яриа тархааж,мэдэгдэл хийж байна гэж зарим ажиглагчид үзэж байна.

Нөгөө талаас Вэнь Зябаогээс ашиг сонирхолы нь  ийнхүү сэтгэл хөдлөн илэрхийлсэн  ХКН-ын шинэтгэлийг дэмжигч жигүүр шинэтгэл аажим явуулах нь намыг хямралд  оруулж улмаар дампууруулахаас эмээж байна. Ил тод ажиллагаа  нийгмийн мөргөлдөөнээс сэрэмжлэх, иргэдийг тайтгаруулах, эрх баригчдад нийгмийн бодит байдлын тухай мэдээлэл авах боломж олгоно гэж либерал үзэлтнууд үзэж байна. Засгийг хэт төвлөрүүлэх, үзэл суртлын хүмүүжлэлд тулгуурлах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг  хатуу хяналтад  авах нь «соёлын хувьсгалын» үзэл санааг сэргээх уршигтай болж мэднэ гэж тэд үзэж байна. Нийгмийн давхрагууд эрс ялгаатай  болж байгаа учир зүүний хүчин идэвхжсэн гэж Ази Африкийн орнуудын дээд сурнгуулийн орлогч захирал Андрей Карнеев үзэж байна. Тэрээр «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө: «Улс төрийн зарим хүчин болон ард олны нэг хэсэг нь соёлын хувьсгалын эрний уриа лоозонг шүүрэн авч ахин ашиглаж байна. Соёлын хувьсгалын эрин хөгжлийн огт хүлцэж болохгүй үе хэмээн үзэсэн улс төрийн хүчин үүнээс эмээв. Хэтдээ зүүний эргэлт Хятад улсыг хэдэн арван жилээр ухруулах уршигтай» гэв.

Шинэтгэлийн талынхан тур ялалтаа ашиглах эсэхийг цаг үе харуулна. Бо Силайгаас өөр  зүтгэлтнийг огцоруулах эсэх нь одоогоор тодорхой биш байна. Харин ХКН-ын их хурлын өмнө улс төрийн тэмцэл  гарцаагүй хурцдана. Баруун,зүүний талаархи маргаан энэ намар ХКН-ын ХVIII их хурлаар нээгдэх хятадын удирдлагын эгнээнд халаа сэлгэлгэ хийх үйл явцад нөлөөлех юм.

Мао Зэ Дун нас нөгчснээс хойш хэдэн арван жил өнгөрсөн боловч түүний  тойронд маргаан байн байн үүссээр байна. Тэрээр либерал үзэлтнүүдийн хүвьд холдож умартвал зохих Хятадын бэлгэ тэмдэг болсон. Харин зүүний хүчин ба үндэсэрхэг үзэлтнүүдийн хүвьд Мао түүхийн хүвь хүн төдий биш чухал бэлгэ тэмдэг юм. Энэ нь уламжлалт үнэ цэнэт зүйлийг сүйдэж бүй  өрнөдийн аж төрөх ёсны стандартын дайралтыг сөрөн зогсож бүй бэлгэ тэмдэг мөн. Түүнээс гадна Хятад улс даяарчлалын нөхцөлд нэр нүүрээ барахгүй байгаагийн бэлгэ тэмдэг хэмээн тэд үзэж байна.

Үзэл суртлын маргаан Хятад улс  дэлхийд байр сууриа болон нийгмийн байгуулалын өөрийн загварыг эрж байгааг тусган харуулав. Ирээдүйн удирдагчид  нийгмийг эмх замбараагүй байдалд ахин оруулахаас аврахын тулд янз бурийн булгуудийн  хооронд арга буюу чадамгай манёврлах ёстой.