3-р сарын 19- нд Улаан-Үдийн драмын театрт  “Мунгэн сэргэ” буриад ардын дууны дуулаачдыг шалгаруулах тэмцээн болно. Энэхүү уралдаан нь  2008 оноос  ардын дууны уралдаан дор зохиогдож ирсэн юм. Тэр үед Буриадаас төдийгүй, Оросын Агинск болон Усть-Орда тойргууда амьдардаг  буриадууд  оролцохыг  хүссэн бөгөөд нийт зуу гаруй хүн оролцожээ. Хамгийн ахмад настай оролцогч 80 найстай байв.  “Мунгэн сэргэ” анхны уралдааны нээлт Алдар  Дашиев  болсон юм. Тэр одоо тус улсад нэртэй  дуучин  болсон юм.  Хөгжмийн сургууль төгсөөд тэр одоо Монгол улсад магистрт сурч байна.

2010 онд хоёрдахь тэмцээн явагдсан. Тэр үед уралдаан маш их талархал хүлээсэн юм. Учир нь Буриадын уралдаанд оролцогчид нэгэн зэрэг  Монгрлын болон БНХАУ -ын  ӨМӨЗО -ны  телевизээр шууд нэвтрэх шоу тоглолтонд оролцож байсан юм.  Энэ удаагийн уралдааны эцсийн шалгаруулалтанд нь Монголын Олон нийтийн ТВ ийн төлөөлөгчид  : хөтлөгчид, найруулагчид болон тэмцээний шүүгчид ирэх аж. Учир нь  “Мөнгөн сэргэ” бол  2012 оны зун  Улаанбаатарт зохиогдох  монгол туургатнуудын    дууны наадмын шалгаруулах шат юм.