3-р сарын 15 –нд Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын намын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах  Төрийн думын хоёр  дахь хэлэлцүүлгийн өмнөх хугацаа  өндөрлөв.  Энэхүү шургуу явдлыг Төрийн думын зөвлөл иргэдийн  “хуулийг хэрэгжүүлэхэд  гайхалтай сонирхолтой”  холбон үзэж байна. Хуулийн төсөл нь  саяхны улс даяар явагдсан сөрөг хүчнийхний улс-төрийн  томоохон арга хэмжээнүүдийг угтах тодорхой  алхмуудын нэг юм.

Ерөнхийлөгчийн  хуулийн  төсөл нь  намын босгыг 40 мянгаас 500 хүртэл бууруулсан юм. Энэ нь бүртгэлийн системийг хялбарчлан, Хууль зүйн яамны өмнө хийх тайлангийн хэмжээг багасгаж буй юм. Үндэсний радикал хөдөлгөөнүүдийн удирдагчдын нэг Дмитрий Дёмушкин  энэхүү шинэчлэлийн заалтыг  эергээр   үнэлж байна: «Хэрвээ Медведевын мэдүүлсэн бүх зүйлүүд нь батлагдавал, энэ нь улс-төрийн амьдралыг хүчтэй амьлуулах болно. Яагаад гэвэл, өнөөдөр сөрөг хүчин улс-төрийн сонгуулийн талбараас гарч, гудамжны хүрээнд очсон. Хэрэв намын босго 500 гишүүн байхаар болвол, мэдээж хэрэг, оршиж байгаа аливаа хүчин нам болон байгуулагдаж  болох юм. Мэдээж хэрэг намын  жигүүрүүдийг байгуулахыг хорьсон  тулгамдсан асуудлууд одоогоор  байна. Гэхдээ ихэнхи бүтцүүд улс-төрөөр цангаж, харин  ихэнхи нь өөрсдийгөө улс-төрд илээр харж байна» гэж хэлсэн. Улс-төр судлаачид дэлхийн олон улс орнуудад  100 гаруй намууд бүртгэгдсэн байдаг тухай тэмдэглэдэг билээ. Гэтэл хэрэг дээрээ  5 илүүгүй нам  парламентад ордог. Өнөөдөр ерөнхийлөгчийн  төслийн эсрэг тэмцэж байгаа урт настай улс-төрийн хүч болох Оросын КН мэт нь, “шинэ хүчний өмнө” айж байгаа юм. Томоохон намууд хямралд орсоны ихэнхи нь  үзэл санаанаасаа бус удирдагчаасаа болж байгаа тухай  улс-төр судлаач Павел  Святенков цохон тэмдэглэж байна: «Оросын коммунистуудын удирдагч Геннадий Зюганов юм уу, либерал-ардчилсан намын –Жириновский чухамдаа томоохон  бренд юм. Одоо бий болох  шинэ намууд нь эдгээр хуучин брендүүдэд дуудлага хаяж мэдэх юм. Онолын хувьд бол намуудын  шинэчлэл байж болох юм. Гэхдээ хэрвээ удирдагчид солигдовол, Оросын КН болон Оросын Либерал-Ардчилсан намуудын оршин тогтнохын төлөө тэмцэл нь  үр ашиг багатай болох юм. Удирдлага солигдох  асуудал бодит болоод ирэхэд  намууд үүнээс болж зөвхөн ялагдал хүлээнэ гэдгийг мэдрэх болно» гэж хэлсэн.

Хууль зүйн  яаманд  улс-төрийн 70 орчим  намаас бүртгүүлэх  өргөдөл иржээ.  Тэдгээрийн дунд сонин гойд нэртэй  намууд байна:“Нэргүй”, “Оросын сайн санаат хүмүүсийн нам” .  Зүүний, социалист юм уу, аль эсвэл эх оронч байгууллагууд байна. Нөгөөтэйгүүр, шинжээчид ардчилсан жигүүрт тэмдэг шинэчлэлүүд  гарахыг таамаглаж байна.  Үүнийг тэрбумтан болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Михаил Прохоровын намын чадавхитай холбон үзэж буй юм. Өнгөрсөн сонгуулиудад түүний төлөө 8 орчим хувь буюу бараг 6 сая орчим оросын иргэд  саналаа  өгсөн юм. Прохоров улсын хэмжээнд гурав дугаарт орсон бөгөөд архаг улс-төрч Жириновскийг гүйцэд төрүүлсэн. Түүний шинэ нам гишүүдийг      идэвхитэй элсүүлж улмаар 80 гаруй мянган гишүүдтэй  мэдэгдлээ өгөөд байгаа юм. Шинжээчдийн нийгэмлэгт, нэрээ хараахан сонгоогүй байгаа  шинэ нам нь дараагийн сонгуульд Оросын КН болон “Нэгдсэн Орос” намд хүчтэй өрсөлдөгч болж чадна гэж таамаглаж байна.